STEM Girls хөтөлбөрийн сайн дурын ментор

2023-08-26 00:53 / Оруулсан: Admin

STEM Girls хөтөлбөрийн сайн дурын ментор болохыг урьж байна.

Шинжлэх ухаан, инженерчлэл, математик, технологийн /ШИМТ буюу STEM/ салбарыг сонирходог, энэ чиглэлээр боловсролоо дээшлүүлэх, мэдлэг олж авах сонирхолтой ахлах ангийн охидод зориулсан STEM Girls хөтөлбөрийн турш сайн дурын ментор болохыг урьж байна. 

Эх сурвалж: 

https://www.facebook.com/stemgirlsmongolia

Цааш унших

2024 оны OWSD-Elsevier Foundation тэтгэлэгт хөтөлбөр

2023-08-26 00:20 / Оруулсан: Admin

Залуу эмэгтэй эрдэмтдэд зориулсан 2024 оны OWSD-Elsevier Foundation тэтгэлэгт хөтөлбөргт ус, ариун цэврийн байгууламж, түүний эрүүл ахуй, аюулгүй байдал чиглэлээр болон бусад тогтвортой хөгжлийн чиглэлээр докторын зэрэг хамгаалснаас хойш 10 хүртэл жил болж байгаа залуу эмэгтэй эрдэмтдийг энэ тэтгэлэгт материалаа илгээхийг хүсье. 

Цааш унших

ЭМЭГТЭЙ ЭРДЭМТДЭД ЗОРИУЛСАН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР (2021)

2021-03-04 08:55 / Оруулсан: Admin

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛӨӨР ХОЦОРЧ БУЙ ОРНУУДЫН ЭМЭГТЭЙ ЭРДЭМТДЭД ЗОРИУЛСАН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР (2021)
 
“Хөгжиж буй орнуудын эмэгтэй эрдэмтдийн байгууллага”-аас шинжлэх ухаан, технологийн хөгжлөөр хоцорч буй орнуудын эмэгтэй эрдэмтдэд зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаад байна.
Энэхүү хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад хамрагдан шалгарсан хүмүүс “Хөгжиж буй орнуудын эмэгтэй эрдэмтдийн байгууллага”-ын түнш өмнөдийн орнуудын холбогдох хүрээлэнгүүдэд судалгаа шинжилгээний ажил хийж, шинжлэх ухаан, технологийн салбарт докторын зэрэг хамгаалах боломжтой болох юм.
 
Хөтөлбөрийг сонирхогчид дараах 2 төрлийн тэтгэлгээс сонгох боломжтой. Үүнд:
 
1. “Хөгжиж буй орнуудын эмэгтэй эрдэмтдийн байгууллага”-ын түнш өмнөдийн орнуудын холбогдох аль нэг хүрээлэнд дээд тал нь 4 жилийн хугацаатай судалгааны ажил хийх тэтгэлэгт хөтөлбөр
 
2. Өөрийн оронд докторантурт сурч байх хугацаандаа “Хөгжиж буй орнуудын эмэгтэй эрдэмтдийн байгууллага”-ын түнш өмнөдийн орнуудын аль нэг хүрээлэнд тодорхой хугацаагаар судалгааны ажил хийх “Сэндвич” тэтгэлэгт хөтөлбөр.
 
Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудаснаас авна уу: https://owsd.net/career-development/phd-fellowship
 
Тэтгэлэгт хөтөлбөртэй холбоотой асуудлаар дараах цахим хаягаар холбогдох боломжтой: fellowships@owsd.net 
 
Mongolian National Commission for UNESCO
@Unesco.Natcom.Mongolia  · Non-Governmental Organization (NGO)
Цааш унших