Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал

Хэзээ: 2024-03-23 /
Цаг: 01:27 /
Хаана: “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА ХӨРСНИЙ ТОГТВОРТОЙ МЕНЕЖМЕНТ” Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА ХӨРСНИЙ ТОГТВОРТОЙ МЕНЕЖМЕНТ” Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал нь 2024 оны 04-р сарын 01-02 нд 0900 цагт Дархан-Уул аймаг дахь ХААИС-ийн салбар  сургуулийн хурлын зааланд  болно.

Нэг. ХУРЛЫН ЗОРИЛГО

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт дулаарал нөлөөлөл манай оронд эрчимжиж байгаа энэ үед Байгаль орчинд ээлтэй газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүн ардын хүнсний аюулгүй байдлыг хангах, газар ашиглалтыг зөв зохион байгуулах зэрэгт хөрсний гүйцэтгэх үүрэг, ач холбогдол болон хөрсийг зөв зохистой ашиглах, хамгаалах, эрүүлжүүлэх зэрэг менежментийн асуудлыг илрүүлэх, шийдвэрлэхэд  гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачдын оролцоог нэмэгдүүлэх, тэдний судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх, олны хүртээл болгоход оршино.

АЧ ХОЛБОГДОЛ

Тогтвортой хөгжлийн зорилго 1,2,6,13,15 –н хэрэгжилт, Алсын хараа-2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хөтөлбөрийн зорилт 6.2.8, 6.2.11, 6.2.19, Монгол улсын “Хөрс хамгаалах” үндэсний хөтөлбөр, Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан ”Тэр бум мод” үндэсний хөтөлбөр болон “Хүнсний хангамж, аюулгүй байдал”-ыг хангах талаар Монгол улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй  арга хэмжээний  хэрэгжилт зэрэгт чухал ач холбогдолтой

 

Хоёр. ХАМРАХ ХҮРЭЭ

Монгол, ОХУ, Солонгос, Хятад, Герман, Чех,  Япон улсын эрдэмтэн, судлаачид оролцоно.

Цааш унших

ЦАХИМ СУРГАЛТ: ВЕБ ХУУДАСТ СУУРИЛСАН ХИЙМЭЛ ОЮУН AI-ЫГ АШИГЛАХ НЬ

Хэзээ: 2023-05-11 /
Цаг: 01:45 /
Хаана: ЦАХИМ СУРГАЛТ: “ВЕБ ХУУДАСТ СУУРИЛСАН ХИЙМЭЛ ОЮУН AI-ЫГ АШИГЛАХ НЬ” сэдэвт цахим сургалтыг 2023 оны 6-р сарын 24 өдрийн 10:00-12:00 цагийн хооронд онлайнаар зохион байгуулах гэж байгаа тул Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

ЦАХИМ СУРГАЛТ: “ВЕБ ХУУДАСТ СУУРИЛСАН ХИЙМЭЛ ОЮУН AI-ЫГ АШИГЛАХ НЬ” сэдэвт цахим сургалтыг 2023 оны 6-р сарын  24 өдрийн 10:00-12:00 цагийн хооронд онлайнаар зохион байгуулах гэж байгаа тул Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. 
 
СУРГАЛТЫН ЗОРИЛГО:
 
1) Веб хуудаст суурилсан хиймэл оюун (AI)-ыг өөрсдийн хэрэгцээнд ашиглахыг бодит жишээ дээр харуулах, туршлага хуваалцах, түгээн дэлгэрүүлэх
2) Цахим дээр байгаа хиймэл оюун ухааны хэрэгслийг ашиглан өөрсдийн мэргэжлийн болон бичгийн ур чадварыг дээшлүүлэх
 
Бүртгэлийн хураамж нь 20 000 төгрөг. Энэ бүртгэлийн хураамж нь 6-р сарын 29-өөс 7-р сарын 1-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Олон улсын эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн олон улсын хурлын үйл ажиллагаанд зарцуулагдана.  
 
Бүртгэлийн хураамжийг төлөх данс:  Голомт банкны 1410007195 тоот  данс
 
 
Төлбөрийн баримт дээр Нэр, утас, FB хаягаа бичнэ үү. Баримтыг  wstemmongolia@gmail.com хаягаар илгээнэ үү. Бүртгэлийн хураамж төлсөн баримтыг үндэслэн танд сургалтын линкийг хүргүүлнэ. 
Сургалтын зохион байгуулагч: Монгол улсын эрдэмтэд, инженерүүдийн нэгдсэн холбоо
Холбоо барих утас: 91110666, 99015671,89119966
 
Цааш унших

ЦАХИМ СУРГАЛТ: CУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ

Хэзээ: 2023-04-12 /
Цаг: 12:01 /
Хаана: 2023 оны 4-р сарын 22-ны өдрийн 10:00-12:30 цагийн хооронд онлайнаар болох ЦАХИМ СУРГАЛТ: CУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ сургалтад та бүхнийг хамрагдахыг урьж байна

Энэ сургалтын зорилго нь  судалгааны арга зүйн цахим семинараар Тоон ба чанарын судалгааны шинэлэг мэдлэг, туршлагыг бодит судалгааны жишээ, баримт дээр хуваалцах, түгээн дэлгэрүүлнэ. 

Энэ жилийн гишүүнчлэлийн татварыг төлсөн гишүүд энэ сургалтад оролцоно. Та гишүүнчлэлийн хураамжаа төлж амжаагүй бол төлөөд оролцох боломжтой.

Цааш унших

Олон улсын эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн эрдэм шинжилгээний хурал

Хэзээ: 2022-12-31 /
Цаг: 11:03 /
Хаана: Монголын эмэгтэй эрдэмтэд, инженерүүд,технологичид, математикчдын нэгдсэн байгууллага (WSTEM) нь 2023 оны 6-р сарын 29-өөс 7-р сарын 1-ний өдрүүдэд Ази номхон далайн бүс нутгийн гишүүн улс орнуудын 13 дах удаагийн уулзалт-хурал (INWES-APNN)-ыг Олон улсын эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн эрдэм шинжилгээний хурал (ICWSTEM)-тай хамт Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвийн хүрээнд зохион байгуулна. https://wstemtraining.web.app/mn/index.html

ХУРЛЫН ТАНИЛЦУУЛГА:

Монголын эмэгтэй эрдэмтэд, инженерүүд,технологичид, математикчдын нэгдсэн байгууллага (WSTEM) нь 2023 оны 6-р сарын 29-өөс 7-р сарын 1-ний өдрүүдэд Ази номхон далайн бүс нутгийн гишүүн улс орнуудын 13 дах удаагийн уулзалт-хурал (INWES-APNN)-ыг Олон улсын эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн эрдэм шинжилгээний хурал (ICWSTEM)-тай хамт Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвийн хүрээнд зохион байгуулна.

ХУРЛЫН ЗОРИЛГО:                                     

INWES-APNN уулзалт чуулга болон ICWSTEM олон улсын хурал нь эрдэмтэд, инженерүүдийн бүтээлийг таниулах, инновацыг нэвтрүүлэх, туршлага солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх, судалгаа шинжилгээний өгөөжийг нэмэгдүүлэх, соёл, түүх, уламжлалыг олон улсад таниулах зорилготой. 

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ АВАХ: 

Олон улсын хурал нь шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх, судлаачид, үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой тул судалгааны ажлын шинэ үр дүнг харуулсан өгүүлэл ирүүлэхийг урьж байна.

Хураангуй нь 500-аас ихгүй үгтэй, англи ба монгол хэл дээр байна. Өгүүлэл нь англи эсвэл монгол хэл дээр байна. Хуралд бүртгүүлсний дараа өгүүллээ өөрийнхөө хурлын хаягаас илгээнэ. Зөвшөөрөгдсөн өгүүлэл нь хуралд аман эсвэл ханан илтгэл хэлбэрээр тавигдана.

Өгүүлэл бичих загвар болон шаардлагыг хурлын цахим хуудаснаас авна. 

АНХААРАХ ӨДРҮҮД: 

       5-р сарын 10-ны өдөр бүртгэл хаагдана.

       6-р сарын 1-ыг хүртэл өгүүлэл авна.

        .-р сарын 1-нд хариу мэдэгдэнэ. 

АНХААРАХ ӨДРҮҮД: 

Гишүүн бол

                   Эрт (3-р сарын 1-ээс өмнө): 100000 төгрөг

                   Энгийн  (3-р сарын 1-ээс хойш): 200000 төгрөг

Гишүүн биш бол

                   Эрт (3-р сарын 1-ээс өмнө): 200000 төгрөг

                   Энгийн  (3-р сарын 1-ээс хойш): 250000 төгрөг

Цааш унших