Гишүүнчлэлийн журам

 
1. Та гишүүнчлэлийн жилийн хураамж болох 20000 төгрөгийг дараах дансанд тушаана.
 
Банкны нэр: ГОЛОМТ, Эзэмшигчийн нэр: МЭИТМЭ; Дансны дугаар: 1410007195
 
2. Та төлбөрөө хийхдээ өөрийхөө овог нэр, утасны дугаарыг заавал бичнэ үү.
 
3. Дараах холбоосоор линкээр орж гишүүний анкетыг бөглөнө үү !
 
 
4. Таны төлбөр тус байгууллагын дансанд орж ирсний дараа бид тантай емайл-ээр холбогдоно.
5. Та дараах Гишүүнчлэлийн журам ба дүрэмтэй танилцана. 
 
 
 
Удирдах Зөвлөлийн Гишүүдийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны 
өдрийн 01 дүгээр шийдвэрийн  хавсралт
 
“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ ИНЖЕНЕРҮҮД, ТЕХНОЛОГИЧИД, МАТЕМАТИКЧИД, ЭРДЭМТЭД” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮДИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
 
 
ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
 
Журмын зорилго:
 
Монголын эмэгтэй эрдэмтэд, технологичид, инженерүүд, математикчид ТББ /ТББ гэх/ гишүүнчлэлийн ангилал, гишүүний эрх, үүрэг, гишүүнчлэлийн хураамж, гишүүний татварын тухай болон гишүүнчлэлийн асуудалтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.  
 
 
НЭГ. ТББ-ЫН ГИШҮҮН
         
1.1 Тус холбооны эрхэм зорилго, тунхаг, зарчим, үндсэн дүрмийг хүлээн зөвшөөрч, гишүүн болох хүсэлтэй хүн сайн дурын үндсэн дээр тухайн жилийн хураамжийг төлснөөр гишүүн болно.
1.2 Гишүүнчлэл нь Удирдах зөвлөлийн (цаашид УЗ гэх), энгийн, хүндэт, түнш байгууллага, дэмжигч гэсэн ангилалтай байна.
1.3 Хүндэт гишүүн нь тус холбоог үүсгэн байгуулсан бөгөөд тус холбооны үйл ажиллагаанд үлэмж хэмжээний хувь хандив оруулсан (5 сая төгрөгөөс дээш) хүн байна.
1.4 УЗ-ийн гишүүн нь удирдах зөвлөлийн гишүүнээр нэр дэвшигдэн сонгогдсон, магистр ба түүнээс дээш зэрэгтэй эмэгтэй хүн байна.
1.5 Энгийн гишүүд нь шинжлэх ухаан, технологийн салбарт сурч, ажиллаж байгаа бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй эмэгтэй хүн байна. 
1.6 Түнш байгууллага нь холбооны үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллах  аж ахуйн нэгж, гадаадын байгууллага байна. 
1.7 Дэмжигч гишүүн нь тус холбооны үйл ажиллагааг дэмжигч гаднын болон Монголын иргэн байна. Дэмжигч гишүүний хандив нь 200,000 төгрөгөөс дээш байна. 
1.8 Гишүүн нь холбооны дүрэм болон энэхүү журмыг хүлээн зөвшөөрөн дагаж мөрддөг байна.
 
 
ХОЁР. ГИШҮҮНИЙ БҮРТГЭЛ
 
2.1 Хүндэт гишүүн нь тус холбооны хамгийн хүндэт гишүүн байх ба Удирдах зөвлөлийн гишүүдээс нэр дэвшүүлэн санал оруулж Удирдах зөвлөлийн хурлаар 100% дэмжсэнээр Хүндэт гишүүн болохыг бүртгэж авна.
2.2 Холбооны энгийн гишүүн болохыг хүсэгч нь албан ёсны цахим хуудсанд байрлуулсан бүртгэлийн анкетыг бөглөж, гишүүнчлэлийн татвар төлснөөр гишүүнчлэлийн бүртгэлд хамрагдана.
2.3 Удирдах зөвлөлийн гишүүн нь Удирдах зөвлөлөөс өгсөн бүртгэлийн анкетыг бөглөх бөгөөд өөрийн зурагтай ажил байдлын тодорхойлолт, бүтээлийн жагсаалтыг англи, монгол хэл дээр ирүүлнэ. 
2.4 Удирдах зөвлөлийн гишүүн Удирдах зөвлөлийн хурал дээр шинээр Удирдах зөвлөлийн гишүүнийг нэр дэвшүүлж болно. 
2.5 Шинээр дэвшигдэж буй гишүүн нь Удирдах зөвлөлийн хурлаас  85 хувь буюу түүнээс дээш санал авсан тохиолдолд Удирдах зөвлөлийн гишүүнээр бүртгэгдэнэ. 
2.6 Дэмжигч гишүүн болохыг хүсэгч нь албан ёсны цахим хуудсанд байрлуулсан бүртгэлийн анкетыг бөглөж, хандив өгснөөр гишүүнчлэлийн бүртгэл баталгаажна. 
2.7 Түнш байгууллага нь ТББ-тай Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар баталгаажна. 
2.8 Гишүүнээр бүртгүүлэхдээ холбогдох мэдээллүүдийг үнэн зөв өгөх үүрэгтэй.
2.9 Гишүүний бүртгэл, гишүүнчлэлтэй холбогдох асуудлыг Гишүүнчлэлийн ажлын хэсгийн ахлагч хариуцна. 
2.10 Тус байгууллагын салбар нь удирдах зөвлөлтэй байх ба салбарын удирдах зөвлөлийн тэргүүн нь ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн байна. Салбарын удирдах зөвлөлийн 2 хүртэл гишүүн нь ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн байж болно. 
2.11 Удирдах зөвлөлийн гишүүдийн товч танилцуулга ТББ-ын цахим хуудаст болон “youtube.com” дээр тавигдана. 
2.12 Удирдах зөвлөлийн гишүүнчлэлийн нэг жилийн хураамж төлсөн УЗ гишүүн, түнш, дэмжигч байгууллага болон бусад төрлийн хандив, тусламжийг өгсөн хуулийн этгээд болон хувь хүмүүст нэг сарын дотор гишүүнчлэлийн хэвлэмэл үнэмлэхийг тухайн жилд явагдах ажлыг багтаасан календарь болон шаардлагатай тохиолдолд бэлэг дурсгалын хамт илгээнэ. 
2.13 Энгийн гишүүнчлэлийн нэг жилийн хураамж төлсөн гишүүдэд төлснөөс хойш нэг сарын дотор гишүүнчлэлийн үнэмлэхийг болон тухайн жилд явагдах ажлыг багтаасан календарийн хамт цахимаар илгээнэ. 
2.14 Бүх гишүүдийн хувийн мэдээллийн нууцыг Эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн холбоо хариуцах бөгөөд зөвхөн байгууллагын мэдээллийн санд хадгална. 
 
 
ГУРАВ. ГИШҮҮНИЙ ЭРХ
 
3.1 Гишүүний бүрэн эрх нь гишүүнчлэлийн татварыг төлснөөр хэрэгжинэ.
3.2 Удирдах зөвлөлийн гишүүнд сонгох, сонгогдох эрхтэй. 
3.3 Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшихээс татгалзах эрхтэй. 
3.4 ТББ-ээс зохион байгуулж буй бүхий л дараах арга хэмжээнд  оролцож, хөнгөлөлт эдлэх эрхтэй. 
3.4.1 Олон улсын ба дотоодын тэтгэлгийн талаар мэдээлэл авах, тэтгэлэгт хамрагдах хүсэлтээ гаргах 
3.4.2 Гадаадад зохион байгуулагдах олон улсын хурал, семинар, уулзалтын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй авах, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцох
3.4.3 Дотоодод зохион байгуулагдах хурал, семинар, уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, бүх гишүүдийн ба олон улсын хуралд бүтээлээ хэлэлцүүлэх, ажлын төлөвлөгөөнд саналаа ирүүлэх  
3.4.4 Эрдмийн бүтээлээ олон нийтэд сурталчлуулах, зохих шагнал урамшуулалд хамрагдах, сургалтуудад хөнгөлттэй болон үнэгүй хамрагдах, гишүүнчлэлийн батламжийг авах, шаардах 
3.4.5 Бүс нутгийн болон олон улсын дэвшилтэт техник технологи ололт амжилтын талаар мэдлэг солилцох, өөрийн бүтээлийг сурталчлах, эдийн засгийн эргэлтэд оруулах, сургалт явуулах 
3.4.6 Удирдах зөвлөлийн гишүүд нь  ТББ-г гадаадад төлөөлөх, хурал оролцох, үг хэлэх, Ази номхон далайн гишүүн орнуудын удирдах зөвлөл, Олон улсын эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн удирдах зөвлөлд нэр дэвших, улс орноо төлөөлөн ажиллах. 
3.5 Сайн дурын ажилтны болон үйл ажиллагааны хүрээнд гаргаж болох тодорхойлолт авах боломжтой.  
3.6 ТББ-ын үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, гишүүдийн эрх ашгийг хамгаалах, чиг үүрэгт хамаарах асуудлаар мэдээлэл авах, санал, зөвлөгөө өгөх, шаардлага хүргүүлэх, журам санаачлан боловсруулж, хэлэлцүүлэх, батлуулах, гишүүнчлэлийн жилийн хураамж, түүний зарцуулалтын тайлантай холбоотой мэдээллийг авах, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. 
 
 
ДӨРӨВ. ГИШҮҮНИЙ ҮҮРЭГ
 
4.1 ТББ-аас зохион байгуулах арга хэмжээ, үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрт идэвх санаачилгатай оролцох;
4.2 Гишүүний татварыг жил бүрийн 1-р сард багтаан төлөх,
4.3 Хэлэлцэх асуудлаар гаргасан саналын хариуг цаг хугацаанд нь өгөх,
4.4  ТББ-ын дүрэм болон бүх гишүүдийн хурал, удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэр, ажлын хэсгийн даалгавар, уриалга болон хүлээж авсан  үүргээ хугацаанд нь чанартай гүйцэтгэх, хэрэв боломжгүй гэж үзвэл тайлбараа бичгээр гаргах үүрэгтэй. 
 
 
ТАВ. ГИШҮҮНИЙ ЭЛСЭЛТИЙН ХУРААМЖ, ЖИЛИЙН ТАТВАР
 
5.1 ТББ-ын гишүүнээр бүртгүүлснээс хойш ажлын 5 хоногийн дотор гишүүнчлэлийн нэг жилийн хураамж болох 20,000 төгрөгийг дараах хаягаар гүйлгээний утган дээр өөрийн овог нэрээ бүтнээр, утасны дугаартай бичиж төлнө.  (Дотоодоос төлөх бол Банкны нэр: ГОЛОМТ, Эзэмшигчийн нэр: эстем; Дансны дугаар: 1410007195; Гадаадаас төлөх бол International | from outside of Mongolia: Bank name: GOLOMT, Holder's name: WSTEM; Account number: 1410017203, Swift Code: GLMTMNUB2)
5.2 Гишүүнчлэлийн нэг жилийн хураамж, хандив нь гишүүнчлэлийн ангиллын дагуу ялгавартай тогтоогдоно. 
5.3 Хүндэт гишүүн нь нэг удаа 5 сая буюу түүнээс дээш төгрөгийн, түнш байгууллагын хандив 100.000 буюу түүнээс дээш төгрөг,  дэмжигч гишүүн 200.000 төгрөг буюу түүнээс дээш байна.
5.4 Хүндэт гишүүн нь гишүүнчлэлийн татварыг бүх насаараа төлөхгүй байх эрхтэй. 
5.5 Энгийн гишүүдийн гишүүнчлэлийн нэг жилийн хураамж 20000 төгрөг, Удирдах зөвлөлийн гишүүний нэг жилийн хураамж 300000 төгрөг байна. 
5.6 Гишүүнчлэлийн хураамжид өөрчлөлт оруулахдаа Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж 85 буюу түүнээс дээш хувийн саналаар дэмжигдсэн тохиолдолд боломжтой. 
5.7 Гишүүний гишүүнчлэлийн хураамж, хандивыг дараах зүйлүүдэд зарцуулна. 
5.7.1 Жил бүрийн бүх гишүүдийн болон залуу эмэгтэй эрдэмтдийн хурлын зардал,
5.7.2 Олон улсын эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн нэгдсэн байгууллагын гишүүнчлэлийн хураамж,
5.7.3 Цахим хаяг, цахим хуудас байршуулах төлбөр,
5.7.4 Сургалтын платформ байршуулах төлбөр,
5.7.5 Цахим хуудас хөгжүүлэх, ажиллуулах хүний нөөцийн зардал (http://wstem.mn/index.php/mn ),
5.7.6 Сургалтын платформ хөгжүүлэх, ажиллуулах хүний нөөцийн зардал (WSET - Сургалтын платформ (wstemtraining.web.app),
5.7.7 “Youtube” болон бусад үүлэн технологийг ашиглах зардал,
5.7.8 “Zoom”, “Google meeting” гэх мэт уулзалт, хурал, вебинар ашиглах зардал,
5.7.9 Шагнал, урамшуулалтай холбоотой зардалд зарцуулна. 
 
 
ЗУРГАА. ГИШҮҮНД ОЛГОХ ШАГНАЛ УРАМШУУЛАЛ
 
6.1 ТББ-ын үйл ажиллагаанд жинтэй хувь нэмэр оруулж, идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан гишүүний амжилтыг нь үнэлж Төр засгийн шагналд тодорхойлно. 
6.2 Удирдах зөвлөлийн гишүүдийг шагналд тодорхойлох болзлыг ТББ-ын Удирдах Зөвлөлийн  хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Болзол хангасан удирдах зөвлөлийн гишүүний материалыг Шагнал урамшууллын ажлын хэсэгт ирүүлнэ.
6.3 ТББ-аас шагналд тодорхойлох энгийн гишүүдийн материалыг Шагнал урамшууллын ажлын хэсэгт ирүүлнэ.
6.4 Удирдах зөвлөлийн гишүүдийг Удирдах зөвлөлийн дарга буюу Гүйцэтгэх захирлын тодорхойлолтоор ТББ-ын нэрэмжит мөнгөн шагналаар шагнаж болно.
6.5 Тухайн жилд идэвх зүтгэл, санаачилгатай ажилласан Удирдах зөвлөлийн гишүүдийг Олон улсын байгууллагаас зохион байгуулж байгаа хурлуудад илтгэл тавих, ментор хийх болон бусад үйл ажиллагаанд тодорхойлж оролцуулна. 
6.6 Жил бүрийн Залуу эмэгтэй эрдэмтдийн хуралд тэргүүн байр эзэлсэн 35 нас хүртэлх гишүүдийг БНСУ-д зохион байгуулагддаг олон улсын залуу эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн  кампус хуралд бүрэн тэтгэлгээр оролцуулна. 
 
 
ДОЛОО. ГИШҮҮНЧЛЭЛЭЭС ХАСАХ
 
7.1 Эмэгтэй эрдэмтэд, инженерүүд ТББ-ын гишүүн өөрийн хүсэлтээр эсвэл дүрэм ноцтой зөрчсөн бол гишүүнчлэл цуцлагдана. 
7.2 Удирдах зөвлөлийн гишүүн нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гишүүний үүргийг удаа дараа  биелүүлээгүй, зарлагдсан хурлыг тасалсан /3 аас дээш/ тохиолдолд энгийн гишүүн рүү шилжүүлэх бөгөөд энгийн гишүүний эрх үүргийн дагуу ажиллах нөхцөлийг тавин боломжоор хангана.
7.3 Удирдах зөвлөлийн гишүүний татварыг хоёр жил төлөөгүй бол энгийн гишүүн рүү шилжүүлэх бөгөөд энгийн гишүүний эрх үүргийн дагуу ажиллах нөхцөлийг тавин боломжоор хангана. 
7.4 Энгийн гишүүний жилийн хураамжийг нэг жил төлөөгүй бол идэвхгүй гишүүдийн тоонд оруулж гишүүнчлэлийн үнэмлэх олгохгүй ба бусад авч болох боломжуудыг хязгаарлана. 
7.5 Удирдах зөвлөлийн Гишүүнчлэлээс хасах тухай шийдвэрийг Удирдах зөвлөлийн хуралдаанаас гаргана.
7.6 Гишүүнчлэл нь цуцлагдсан гишүүний өмнө нь төлсөн татвар, шимтгэл, хандив буцаан олгогдохгүй.
7.7 Гишүүн өөрөө гишүүнчлэлээс гарах хүсэлтээ бичгээр болон амаар гаргасан тохиолдолд гишүүнчлэлээс хасна.
7.8 ТББ-ын гишүүн дараах зөрчлүүдийг гаргавал гишүүнээс хасна. Үүнд:
7.8.1 ТББ-ын нэрийн дор хууль бус, өөрт эрх нь олгогдоогүй эрхийг ашиглаж аливаа үйлдэл хийх,
7.8.2 Мэргэжлийн болон ёс зүйн дутагдал гаргаж,  ТББ-ын нэр хүндэд хохирол учруулах
7.8.3 Гэмт хэрэгт холбогдох. 
 
Удирдах Зөвлөлийн Гишүүдийн 2022 оны 01 дүгээр сарын 26- ны өдрийн
01 дугаар шийдвэрийн  хавсралт
 
 
“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ ЭРДЭМТЭД, ТЕХНОЛОГИЧИД, ИНЖЕНЕРҮҮД, МАТЕМАТИКЧИД” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ДҮРЭМ
 
 
НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
 
1.1. “Монголын эмэгтэй эрдэмтэд, технологичид, инженерүүд,  математикчид” Төрийн Бус Байгууллага нь (цаашид ТББ гэх) Монгол Улсын “Төрийн бус байгууллагын тухай хууль”, бусад холбогдох хууль, тогтоомж болон энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа удирдлага болгож хувь хүмүүсийг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн, гишүүнчлэлтэй, нийгэмд үйлчилдэг биеэ даасан, ашгийн төлөө бус байгууллага мөн. 
1.2. ТББ-ын оноосон нэр: “МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ ЭРДЭМТЭД, ТЕХНОЛОГИЧИД, ИНЖЕНЕРҮҮД, МАТЕМАТИКЧИД” (Англиар: “Woman in Science, Technology, Engineering and Mathematics”). Товчилсон Монгол нэр: “ЭМЭГТЭЙ ЭРДЭМТЭД, ИНЖЕНЕРҮҮД” (Англиар: WSTEM). 
1.3. ТББ-ын хууль ёсны байршил: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 5-р хороо, Яармаг 18-р гудамж 430, Шуудангийн хайрцгийн №49/304, 131381, Улаанбаатар, Монгол
1.4. Үүсгэн байгуулагчдаас ТББ байгуулах тухай шийдвэр гаргаж, дүрмийг баталснаар байгуулагдсанд тооцно.
1.5. ТББ нь хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдэлнэ. 
1.6. ТББ нь өөрийн тэмдэг, бэлгэдэл, данс, албан бичгийн нүүртэй байна.
1.7. Төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан он сар өдөр: 2012.06.14
 
ХОЁР. ТББ-ЫН ЗОРИЛГО
 
2.1. ТББ-ын эрхэм зорилго бол Монгол Улсын хөгжил, инженерийн боловсрол, бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж, хөгжлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, шийдвэр гаргах түвшинд эмэгтэй эрдэмтэд, технологичид, инженерүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд оршино.
2.2. ТББ-ын үнэт зүйл нь мэдлэг, ёс зүй, эв нэгдэл
2.3. Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах үйл ажиллагааг явуулна.
2.3.1. ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА
2.3.1.1. Шинжлэх ухааны хөгжилд оруулах хувь нэмэр оруулах,
2.3.1.2. Судалгааны ажил, төсөл хөтөлбөр санаачлах, дэвшүүлэх, гүйцэтгэх, харилцан туршлага солилцох,
2.3.1.3. Оюуны бүтээлийг хэвлүүлэх, баталгаажуулахад дэмжлэг үзүүлэх,
2.3.1.4. Инновац, инженерийн бүтээн байгуулалт, судалгаа шинжилгээний ажилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, дэмжих,
2.3.1.5. Залуу судлаачдыг дэмжих үйл ажиллагааг өргөтгөх, сургалт, тэтгэлэгт хөтөлбөр зохион байгуулах, хамруулах,
2.3.1.6. Эмэгтэй эрдэмтдийн судалгааны ажлыг сурталчлах, таниулах, үнэлүүлэх, урамшуулах.
 
2.3.2. НИЙГЭМД ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА
 
2.3.2.1. Улсын болон олон улсын хэмжээний хурал зохион байгуулах, оролцох,
2.3.2.2. Улсын болон олон улсын хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох, зохион байгуулах,
2.3.2.3. Нийгэмд чиглэсэн шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлэх, соёл уламжлалыг өвлүүлэх, түгээх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах.
2.3.2.4. Хүүхэд, залуучуудад шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн салбарын хэрэглээ, онцлог, ач холбогдлыг ойлгуулан, мэргэжлийн чиг баримжаа олгох
2.3.3. Шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагаа
2.3.3.1. Мэдээлэл солилцох, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг дэмжих,
2.3.3.2. “INWES, APNN”-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хамтран ажиллах,
2.3.3.3. Гадаад улс орнуудад оршин суугаа монгол эмэгтэй эрдэмтэдтэй хамтран ажиллах,
2.3.3.4. Монгол улсад оршин суугаа гадаадын эмэгтэй эрдэмтэдтэй хамтран ажиллах.
 
ГУРАВ. ТББ-ЫН БҮТЭЦ, ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО
 
3.1. ТББ нь гишүүдийн ажиллах журамтай байна. 
3.2. ТББ-ын гишүүдийн ажиллах журмаар гишүүн бүртгэх, хасах, гишүүний эрх үүрэг, татвар, шагнал урамшуулалтай холбоотой асуудлууд зохицуулагдана. 
3.3. ТББ нь гишүүдээс татвар авч болно. Татварын хэмжээ, хураах журмыг ТББ-ын Удирдах зөвлөл тогтоож журамдаа тусган батлуулсан байна. 
3.4. ТББ нь Бүх гишүүдийн хурал, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Гүйцэтгэх удирдлага гэсэн бүтэцтэй байна.
3.5. Бүх гишүүдийн хурал нь ээлжит болон ээлжит бус байна.
3.6. Бүх гишүүдийн ээлжит хурлыг жил бүрийн эхний улиралд зарлан хуралдуулна.
3.7. Шаардлагатай гэж үзвэл Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно.
3.8. Бүх гишүүдийн хурлын шийдвэр хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар гарна.
3.9. Бүх гишүүдийн хурал нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
3.9.1. Тайлант хугацааны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан хэлэлцэж, үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцах,
3.9.2. Дүрэм болон журамд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг дэвшүүлэх,
3.9.3. ТББ-ын Хяналтын зөвлөлд гишүүний нэрийг дэвшүүлэх,
3.9.4. Удирдах зөвлөлийн шийдвэрээр Бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэхээр оруулсан бусад асуудал.
3.10. ТББ-ын эрх барих дээд байгууллага нь Удирдах зөвлөл байна. 
3.11. Удирдах зөвлөл нь есөөс доошгүй сондгой тооны гишүүдээс бүрдэнэ.
3.12. Удирдах зөвлөлийн гишүүдийг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж сонгож батална.
3.13. Удирдах зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. 
3.13.1. ТББ-ын үйл ажиллагааны үндсэн чиглэл, хэтийн болон ойрын төлөвлөгөө боловсруулах,
3.13.2. ТББ-ын үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийн жилийн төлөвлөгөө, төсвийн төслийг хэлэлцэн батлах,
3.13.3. ТББ-ын бүх гишүүдийн ээлжит болон ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах,
3.13.4. ТББ-ын бүх гишүүдийн хурлаар хэлэлцэх асуудлыг тодорхойлох, хурлыг хуралдуулахтай холбогдох бусад асуудлыг шийдвэрлэх,
3.13.5. Удирдах зөвлөлийн даргыг сонгох, өөрчлөх, түүний эрх, үүргийг тогтоох,
3.13.6. Дүрэм болон журамд нэмэлт, өөрчлөлт оруулах,
3.13.7. Гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх, тайланг хэлэлцэх,
3.13.8. ТББ-ын өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар гүйцэтгэх захирлын эрх, хэмжээг тогтоох,
3.13.9. ТББ-ын гүйцэтгэх удирдлагын бүтэц, зохион байгуулалт, түүний төсвийг батлах,
3.13.10. Дүрэмд заасан бусад бүрэн эрх.
3.14. Удирдах зөвлөлийн дарга нь ТББ-ыг гадаад дотоодод төлөөлөх, удирдах зөвлөлийн хуралдааныг даргалах, удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах зэрэг бүрэн эрхтэй.
3.15. Удирдах зөвлөлийн даргыг Удирдах зөвлөлийн хурлын олонхоор 2 жилийн хугацаатай сонгоно. Удирдах зөвлөлийн хурлаар хоёр хүртэлх удаа улируулан сонгож болно.
3.16. Удирдах зөвлөлийн дарга нь үүрэгт ажлаа гүйцэтгэсний төлөө Удирдах зөвлөлийн хурлаар тогтоосон хэмжээний урамшууллыг жилд нэг удаа авч болно.
3.17. Гүйцэтгэх удирдлагыг Гүйцэтгэх захирал хэрэгжүүлнэ. Гүйцэтгэх захирал дор дурдсан бүрэн эрхтэй. 
3.17.1. Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд ТББ-ыг төлөөлөх, өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх, өмч хөрөнгийг захиран зарцуулах;
3.17.2. Хууль, гэрээнд заасан бусад эрх.
3.17.3 Удирдах зөвлөлийн гишүүдээс сайн ажилласан гишүүдийг Гүйцэтгэх захиралд дэвшүүлэн ажиллуулна.  
3.18 Гүйцэтгэх захирал нь олон улсад холбоог төлөөлөх ба улмаар Олон улсын эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн нэгдсэн байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэн ажиллуулна.
3.19 Ази номхон далайн орнуудын эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн хуралд Гүйцэтгэх захирал ТББ-ын жилийн ажлын тайланг тавих ба зардлыг ТББ  бүрэн хариуцна.
3.20 Тухайн жилд идэвх зүтгэл, санаачилгатай ажилласан Удирдах зөвлөлийн гишүүдийг Ази номхон далайн орнуудын эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн хуралд оролцох зардлаар шагнаж болно. 
3.21 Хяналтын зөвлөл нь гурваас доошгүй сондгой тоотой гишүүнтэй байна. 
3.22 Хяналтын зөвлөлийн гишүүнийг 2 жилийн хугацаатай сонгоно.
3.23 Хяналтын зөвлөлд санал болгосон гишүүнийг үүсгэн байгуулагч томилж, чөлөөлнө.
3.24 Хяналтын зөвлөлийн гишүүн нь ТББ-ын Удирдах зөвлөл, Гүйцэтгэх удирдлагад байхыг хориглоно. 
3.25 Хяналтын зөвлөл нь дараах үндсэн үүрэгтэй:
3.25.1 Гүйцэтгэх удирдлага, Удирдах зөвлөлийн үйл ажиллагаа болон ТББ-ын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих,
3.25.2 Жилд нэг удаа ажлын тайлангаа үүсгэн байгуулагчид тайлагнах
3.25.3 ТББ-ын бусад үйл ажиллагаа хууль, дүрэмд нийцэж буй эсэхэд хяналт тавих.
3.26 ТББ нь салбар зөвлөлтэй байж болно. Салбар зөвлөлийн удирдах зөвлөлийн тэргүүн нь ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн байна. Салбарын удирдах зөвлөлийн 2 хүртэл гишүүн нь ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн байж болно.
3.27 ТББ-ийн татварын, санхүүгийн тайланг нягтлан бодох мэргэжилтэй УЗ-ийн гишүүн эсвэл Удирдах зөвлөлөөс томилсон тус ТББ-ын гишүүн хариуцах ба үйл ажиллагааны тайланг УЗ-ийн дарга эсвэл гүйцэтгэх захирал хариуцна. 
 
ДӨРӨВ. УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ СОНГОХ, ЧӨЛӨӨЛӨХ, ЭРХ ҮҮРЭГ
 
4.1 Удирдах зөвлөлийн гишүүдийг Удирдах зөвлөлийн хурлаар сонгож батална.
4.2 Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 2 жил байна. Улиран сонгогдож болно.
4.3 Удирдах зөвлөлийн дарга, гишүүнээс сайн дураараа чөлөөлөгдөх хүсэлтээ удирдах зөвлөлийн хуралд оруулж шийдвэрлүүлнэ.
4.4 Удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг дараах үндэслэлээр чөлөөлнө.
4.4.1 Зөвлөлийн гишүүнийхээ үүргийг биелүүлээгүй,
4.4.2 Монгол Улсын Хууль тогтоомж, ТББ-ын дүрмийг удаа дараа зөрчсөн.
4.5 Удирдах зөвлөлийн гишүүн нь ТББ-ын гишүүний эрх, үүргээс гадна дараах эрх үүрэгтэй байна. Үүнд:
4.5.1 Удирдах зөвлөлийн хуралд байнга идэвхтэй оролцож байх,
4.5.2 Удирдах зөвлөлд мэдэгдсэний үндсэн дээр ТББ-ыг төлөөлөн гаднын байгууллагатай өөрийн хариуцсан ажлын шугамаар харилцах,
4.5.3 Удирдах зөвлөлийн даргад сонгогдох,
4.5.4 Шаардлагатай гэж үзвэл Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахаар санал оруулах,
4.5.5 Удирдах зөвлөлийн хуралд гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах.
 
ТАВ. УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ
 
5.1 Удирдах зөвлөлийн гишүүд хамтын шийдвэр гаргах бөгөөд бүрэн эрхээ хурлаар хэрэгжүүлнэ.
5.2 Удирдах зөвлөл нь ээлжит болон ээлжит бус хуралтай байна.
5.3 Ээлжит хурал нь улиралд нэг удаа хуралдана.
5.4 Ээлжит бус хурлыг удирдах зөвлөлийн даргын шийдвэрээр буюу удирдах зөвлөлийн 1/3-оос доошгүй гишүүдийн хүсэлтээр зарлан хуралдуулж болно.
5.5 Удирдах зөвлөлийн гишүүдийн 2/3 хувь хуралд оролцсоноор хуралдааны ирцийг хүчинтэйд тооцно.
5.6 Удирдах зөвлөлийн хурлын шийдвэр нь тогтоол байна. Тогтоолд Удирдах зөвлөлийн дарга гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. 
5.7 Удирдах зөвлөлийн хурлын асуудлыг хэлэлцэх цахим сүлжээтэй байж болно.
5.8 Удирдах зөвлөлийн хуралд оролцсон Удирдах зөвлөлийн гишүүдийн 85 хувь буюу түүнээс дээш саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно.
5.9 Удирдах зөвлөлийн хуралд аливаа асуудлыг шийдвэрлэхэд гишүүн бүр саналын нэг эрхтэй байна. Гишүүди

https://forms.gle/WkVRCx6CHhsSbWze8https://forms.gle/WkVRCx6CHhsSbWze8