Үндсэн үйл ажиллагаа

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ 

Шинжлэх ухааны хөгжилд оруулах хувь нэмэр

  • Судалгааны ажил, төсөл хөтөлбөр санаачлах, дэвшүүлэх, гүйцэтгэх, харилцан туршлага солилцох
  • Оюуны бүтээлийг хэвлүүлэх, баталгаажуулахад дэмжлэг үзүүлэх
  • Инноваци, инженерийн бүтээн байгуулалт, судалгаа шинжилгээний ажилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, дэмжих
  • Залуу судлаачдыг дэмжих үйл ажиллагааг дэмжиж, сургалт, тэтгэлэгт хөтөлбөр зохион байгуулах, хамруулах
  • Эмэгтэй эрдэмтдийн судалгааны ажлыг сурталчлах, таниулах, үнэлүүлэх, урамшуулах.

Нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа

  • Улсын болон олон улсын хэмжээний хурал зохион байгуулах, оролцох,
  • Улсын болон олон улсын хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох зохион байгуулах
  • Нийгэмд чиглэсэн шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлэх, соёл уламжлалыг өвлүүлэх, түгээх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах.
  • Хүүхэд, залуучуудад шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн салбарын хэрэглээ, онцлог, ач холбогдлыг ойлгуулан, мэргэжлийн чиг баримжаа олгох

Шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагаа

  • Мэдээлэл солилцох, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг дэмжих,
  • INWES, APNN-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хамтран ажиллах,
  • Гадаад улс орнуудад оршин суугаа монгол эмэгтэй эрдэмтэдтэй хамтран ажиллах,
  • Монгол улсад оршин суугаа гадаадын эмэгтэй эрдэмтэдтэй хамтран ажиллах.