Танилцуулга

WSTEM
Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, эрдэмтэд, математикчид - МЭИТЭМ ТББ

        Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, эрдэмтэд, математикчид төрийн бус байгууллага (МЭИТЭМ ТББ) нь эмэгтэй эрдэмтдийн үйл ажиллагааг дэмжин улс орны хөгжил, инженерийн бүтээн байгуулалт, шинжлэх ухаанд тодорхой хувь нэмэр оруулах зорилготой үүсгэн байгуулагдсан, нийгэмд үйлчлэх сайн дурын, ашгийн бус, Дэлхийн ( INWES) болон Ази номхон далайн бүсийн орнуудын эмэгтэй инженерүүд, эрдэмтдийн нэгдсэн байгууллага ( APNN)-ын гишүүн байгууллага юм.

 

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

 

         Монгол улсын хөгжил, инженерийн боловсрол, бүтээн байгуулалтанд хувь нэмэр оруулж, хөгжлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, шийдвэр гаргах түвшинд эмэгтэй эрдэмтэд, технологичид, инженерүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд оршино.

 

 

Манай байгууллага нь Дэлхийн эмэгтэй инженерүүд, эрдэмтдийн нэгдсэн байгууллагын гишүүн байгууллагаар 2011 онд элссэн. 2021 оны байдлаар Дэлхийн эмэгтэй инженерүүд, эрдэмтдийн нэгдсэн байгууллагын удирдах зөвлөлд гишүүний төлөөлөлтэй, удирдах зөвлөлийн 21 гишүүн, 3 салбар зөвлөл бүхий 400 гаруй идэвхтэй гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид Ази номхон далайн бүсийн орнуудын эмэгтэй инженерүүд, эрдэмтдийн уулзалт-хурал, гурван жил тутам зохион байгуулагддаг Дэлхийн эмэгтэй инженерүүд, эрдэмтдийн хуралд Монгол улсаа төлөөлөн оролцож ирсэн төдийгүй 2021-2023 оны Ази, номхон далайн бүсийн чиглүүлэгч орноор ажиллаж байна.

INWES
Дэлхийн эмэгтэй инженерүүд, эрдэмтдийн нэгдсэн байгууллага

INWES нь ЮНЕСКО-ийн дэмжлэгтэйгээр шинжлэх ухаан, технологи, инженерийн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн бүтээлч оролцоогоор дамжуулан улс орнуудын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор 1999 онд байгуулагдсан ба одоогоор 60 гаруй орны 250000 гаруй гишүүнтэй, олон улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа сайн дурын ашгийн бус олон улсын нэгдсэн байгууллага юм. Дэлгэрэнгүй ...

 

APNN
Ази номхон далайн бүсийн орнуудын нэгдсэн байгууллага

APNN нь 2009 онд БНСУ-д байгуулагдсан, Дэлхийн эмэгтэй инженерүүд, эрдэмтдийн нэгдсэн байгууллагад харьяалагддаг. Дэлгэрэнгүй ...

 

МЭИТЭМ ТББ - Он цагийн хэлхээ