МЭИТЭМ ТББ-ын Он цагийн хэлхээ

2011

ЭМЭГТЭЙ ЭРДЭМТЭД, ИНЖЕНЕРҮҮДИЙН АНХНЫ ЧУУЛГАН

Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, эрдэмтэд, математикчдын анхны чуулганыг зохион байгуулав. Энэ чуулганд 122 эмэгтэй эрдэмтэд, инженерүүд оролцов.

2012

МЭИТЭМ ТББ БАЙГУУЛАГДАВ.

Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, эрдэмтэд, математикчдын нэгдсэн байгууллага (МЭИТЭМ нэгдсэн байгууллага) үүсгэн байгуулагдсан.

2014

ЗАЛУУ СУДЛААЧДЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР

БНСУ-ын Эмэгтэй эрдэмтдийн нэгдсэн байгууллагын “Залуу судлаачдыг дэмжих” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан, жил бүр 2 залуу судлаачийг хамруулах болсон.

ШИНЭ САЛБАР

Дарханы салбар байгуулагдсан.

2015

ШИНЭ САЛБАР

Эрдэнэтийн салбар байгуулагдсан.

APNN ХУРАЛ

Ази номхон далайн бүсийн орнуудын эмэгтэй инженерүүд, эрдэмтдийн олон улсын хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан.

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

МЭИТЭМ нэгдсэн байгууллагын гүйцэтгэх захирлаар доктор Ч.Ундрам сонгогдон ажиллав.

2016

АНХНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТ

МЭИТЭМ нэгдсэн байгууллагын бүх гишүүдийн анхны чуулга уулзалтыг зохион байгуулав.

2017

“Girls in STEM” өдөрлөг

“Girls in STEM” өдөрлөгийг дунд, ахлах сургуулийн охидод зориулан зохион байгуулав.

ШИНЭ САЛБАР

Зүүн бүсийн салбар байгуулагдсан.

II ЧУУЛГАН

МЭИТЭМ нэгдсэн байгууллагын бүх гишүүдийн 2-р чуулга уулзалтыг зохион байгуулав.

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

МЭИТЭМ нэгдсэн байгууллагын гүйцэтгэх захирлаар доктор Б.Батцэнгэл сонгогдон ажиллав.

2018

INWES ТӨЛӨӨЛӨЛ

Дэлхийн эмэгтэй инженерүүд, эрдэмтдийн нэгдсэн байгууллагын Удирдах зөвлөлд манай улсын анхны төлөөлөл болох док. проф Ч.Ундрам сонгогдон 2018-2020 онуудад ажиллав.

III ЧУУЛГАН

МЭИТЭМ нэгдсэн байгууллагын бүх гишүүдийн 3-р чуулга уулзалтыг зохион байгуулав.

2019

“Teens in STEM” өдөрлөг

“Teens in STEM” өдөрлөгийг ахлах сургуулийн сурагчдыг оролцуулан зохион байгуулав.

IV ЧУУЛГАН

МЭИТЭМ нэгдсэн байгууллагын бүх гишүүдийн 4-р чуулга уулзалтыг зохион байгуулав.

2020

V ЧУУЛГАН

МЭИТЭМ нэгдсэн байгууллагын бүх гишүүдийн 5-р чуулга уулзалтыг зохион байгуулав.

2021

APNN ЧИГЛҮҮЛЭГЧ ОРОН

Монгол улс нь Ази номхон далайн бүсийн орнуудын чиглүүлэгч орноор 2021-2023 онуудад ажиллах болов.

INWES ТӨЛӨӨЛӨЛ

Дэлхийн эмэгтэй инженерүүд, эрдэмтдийн нэгдсэн байгууллагын Удирдах зөвлөлд манай улсын төлөөлөл болох док. проф Б.Батцэнгэл сонгогдон, 2021-2023 онуудад ажиллав.