Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал

Хэзээ: 2024-03-23 / Цаг: 01:27 / Хаана: “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА ХӨРСНИЙ ТОГТВОРТОЙ МЕНЕЖМЕНТ” Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА ХӨРСНИЙ ТОГТВОРТОЙ МЕНЕЖМЕНТ” Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал нь 2024 оны 04-р сарын 01-02 нд 0900 цагт Дархан-Уул аймаг дахь ХААИС-ийн салбар  сургуулийн хурлын зааланд  болно.

Нэг. ХУРЛЫН ЗОРИЛГО

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт дулаарал нөлөөлөл манай оронд эрчимжиж байгаа энэ үед Байгаль орчинд ээлтэй газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүн ардын хүнсний аюулгүй байдлыг хангах, газар ашиглалтыг зөв зохион байгуулах зэрэгт хөрсний гүйцэтгэх үүрэг, ач холбогдол болон хөрсийг зөв зохистой ашиглах, хамгаалах, эрүүлжүүлэх зэрэг менежментийн асуудлыг илрүүлэх, шийдвэрлэхэд  гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачдын оролцоог нэмэгдүүлэх, тэдний судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх, олны хүртээл болгоход оршино.

АЧ ХОЛБОГДОЛ

Тогтвортой хөгжлийн зорилго 1,2,6,13,15 –н хэрэгжилт, Алсын хараа-2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хөтөлбөрийн зорилт 6.2.8, 6.2.11, 6.2.19, Монгол улсын “Хөрс хамгаалах” үндэсний хөтөлбөр, Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан ”Тэр бум мод” үндэсний хөтөлбөр болон “Хүнсний хангамж, аюулгүй байдал”-ыг хангах талаар Монгол улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй  арга хэмжээний  хэрэгжилт зэрэгт чухал ач холбогдолтой

 

Хоёр. ХАМРАХ ХҮРЭЭ

Монгол, ОХУ, Солонгос, Хятад, Герман, Чех,  Япон улсын эрдэмтэн, судлаачид оролцоно.

Гурав. ИЛТГЭЛ, ӨГҮҮЛЛИЙН ЧИГЛЭЛ

  • Хөрс ба газар тариалан
  • Хөрс ба мал аж ахуй
  • Хөрс ба Уур амьсгал
  • Хөрс ба хүнсний хангамж, аюулгүй байдал
  • Хөрсний органик нүүрстөрөгч ба хүлэмжийн хий
  • Хөрс ба Ойн аж ахуй
  • Хөрс ба түүний ашиглалт, хамгаалалт
  • Хөрс ба усны нөөц, түүний ашиглалт, хамгаалалт
  • Хөрс ба түүний  элэгдэл ба доройтол
  • Хөрс ба Хүрээлэн буй орчны хяналт, үнэлгээ
  • Хөрс ба газар зохион байгуулалт, газрын үнэлгээ
  • Хөрс ба Байгаль орчны эдийн засаг
  • Хөрс ба хог хаягдал
  • Хөрс ба бордоо

 

Дөрөв. БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

4.1. Бүтээлийн эхэнд бүтээлийн нэр, зохиогчийн нэрийг бичнэ. Зохиогчийн нэрийн баруун дээд өнцөгт 1,2 гэх мэтээр тэмдэглэн, нэрсийн доор зохиогчийн албан газар, 1-р зохиогчийн e-mail хаягийг бичнэ. Бүтээлийг А4 хэмжээтэй цаасан дээр зүүн талаас 3 см, баруун талаас 2 см, дээр, доороосоо 2 см зайтай Times New Romanфонтоор, 12 хэмжээстэй үсгээр мөр хооронд 1,5 зайтай бичнэ. Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй, Мөн хуудасны дугаар тавихгүй. Бүтээлийг Англи  хэл дээр бичих ба хураангуй (Монгол, Англи хэл дээр бичнэ), түлхүүр үг (4-5), судалгааны үндэслэл, арга зүй, үр дүн, дүгнэлт, ном зүйн жагсаалтыг оролцуулан 3-4 хүртэлх хуудсанд багтаана

4.2. Бүх математик бичлэгүүд Equition программаар бичигдэх бөгөөд ердийн математик бичиглэл 12pt өндөртэй байна.Томьёо нь дээд, доод талаасаа 1 2pt зайтай байх ба мөр голлон бичигдэнэ. Томьёоны дугаарыг тухайн мөрний төгсгөлд бага хаалтадбичнэ.

4.3. Фото зураг, зураг,хүснэгт нь зөвхөн хар,цагаанөнгөтэй байна.Scanner ашиглаж оруулсан Бүдүүвч зураг болон фото зураг нь 300dpi-аас багагүй нягтаршилтайгаар зургийн*.TIF,*.JPEG,*.BMP,*.GIF өргөтгөлтэйгөөр буулгагдаж текст дотор мөр голлон байрласан байна. Зураг дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн үсгийн өндөртэй тэнцүү байх буюу 85%-иас бага байж болохгүй.

4.4. Өгүүллийн төгсгөлд иш татсан ном, зохиолын нэрсийг өгүүлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Өгүүлэлд ишлэл авсан номын дугаар,хуудсыг бичихдээ дунд хаалтадбичнэ.

Нийтээр хэрэглэж заншаагүй товчилсон үгийг өгүүлэлд хэрэглэхгүй байвал зохино.

4.5. Тавигдах илтгэл болон хэвлэгдэх өгүүллийн сэдвийн нэр болон илтгэгчийн мэдээлэл ирүүлэх хугацаа 3-р сарын –15 хүртэл, өгүүллийн эхийг  ирүүлэх эцсийн хугацаа 3-р сарын 25-ний дотор хүлээн авна.

4.6.Өгүүллийг   ISSN кодтой Шинжлэх ухаан ба хөгжил  сэтгүүлд хэвлүүлнэ.

Илтгэлд оролцогчдын мэдээлэл

Мэдээллийг дараах шаардлагын дагуу явуулна уу.

  1. Овог, нэр
  2. Илтгэлийн сэдэв
  3. Оролцох хэлбэр /илтгэл тавих, ханын илтгэл, өгүүлэл хэвлүүлэх/
  4. Ажлын хаяг
  5. Эрдмийн цол, зэрэг
  6. Албан тушаал
  7. Электрон шуудангийн хаяг
  8. Зочид буудал захиалга хэрэгтэй эсэх /буудлын төлбөр хувь хүн хариуцна/

Тав. ЗОХИОН БАЙГУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАЖ БУЙ БАЙГУУЛЛАГА

Байгаль Орчин Аялал жуулчлалын яам

ХААИС-ийн салбар  Агроэкологи, бизнесийн сургууль

“Хөрс Амьдрах Орчин” НҮТБ

Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, эрдэмтэд ТББ

 

Зургаа. ХУРЛЫН ТОВ

Хурал 2024 оны 04-р сарын 01-02 нд 0900 цагт Дархан-Уул аймаг дахь ХААИС-ийн салбар  сургуулийн хурлын зааланд  болно.

 

Долоо. ХОЛБОО БАРИХ ХАЯГ, УТАС

Тавигдах илтгэл болон хэвлэгдэх өгүүллийг явуулах

Email:  msoilhabitat@gmail.som

darkhan.muls@gmail.com

             enkhbat.jamsran11@gmail.com   

Холбогдох утас: 88066512, 99268759, 95566362