STEM Girls хөтөлбөрийн сайн дурын ментор

2023-08-26 00:53 / Оруулсан: Admin

STEM Girls хөтөлбөрийн сайн дурын ментор болохыг урьж байна.

Шинжлэх ухаан, инженерчлэл, математик, технологийн /ШИМТ буюу STEM/ салбарыг сонирходог, энэ чиглэлээр боловсролоо дээшлүүлэх, мэдлэг олж авах сонирхолтой ахлах ангийн охидод зориулсан STEM Girls хөтөлбөрийн турш сайн дурын ментор болохыг урьж байна. 

Менторт тавигдах шаардлага:

- Шинжлэх ухаан, инженерчлэл, математик, технологийн аль нэг салбарын бакалавр ба магистрын зэрэгтэй эмэгтэй байх,
- Долоо хоногтоо өөрийн багийн гишүүдтэй онлайнаар болон биетээр уулзаж зөвлөгөө өгөх цаг гаргах боломжтой байх,
- STEM Saturday буюу бямба гаригийн танилцах аялалд багаа удирдан оролцох боломжтой байх
Эхний шатанд шалгарсан хүмүүст утсаар мэдэгдэж, ярилцлагын цаг товлох болно.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 99251884, 95387654 утсаар болон iffmongolia@gmail.com мейл хаягаар холбогдоно уу.
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2023 оны 9 сарын 10
Хөтөлбөрт хүсэлт гаргах холбоос: https://forms.gle/Bm22khusxh47j1to9
 
Хэрэгжүүлэгч байгууллага: Ирээдүйн Хөгжлийн Хүрээлэн
Санхүүжүүлэгч байгууллага: Embassy of Canada to Mongolia/ Канадын Элчин Сайдын Яам Канад сангийн орон нутгийн санаачилга / Canada Fund for Local Initiatives
Хөтөлбөрийн хэрэгжих хугацаа: 5 сар /2023 оны 9 сар - 2024 оны 2 сар/
Эх сурвалж: 


https://www.facebook.com/stemgirlsmongolia