ЭМЭГТЭЙ ЭРДЭМТДЭД ЗОРИУЛСАН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР (2021)

2021-03-04 08:55 / Оруулсан: Admin

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛӨӨР ХОЦОРЧ БУЙ ОРНУУДЫН ЭМЭГТЭЙ ЭРДЭМТДЭД ЗОРИУЛСАН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР (2021)
 
“Хөгжиж буй орнуудын эмэгтэй эрдэмтдийн байгууллага”-аас шинжлэх ухаан, технологийн хөгжлөөр хоцорч буй орнуудын эмэгтэй эрдэмтдэд зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаад байна.
Энэхүү хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад хамрагдан шалгарсан хүмүүс “Хөгжиж буй орнуудын эмэгтэй эрдэмтдийн байгууллага”-ын түнш өмнөдийн орнуудын холбогдох хүрээлэнгүүдэд судалгаа шинжилгээний ажил хийж, шинжлэх ухаан, технологийн салбарт докторын зэрэг хамгаалах боломжтой болох юм.
 
Хөтөлбөрийг сонирхогчид дараах 2 төрлийн тэтгэлгээс сонгох боломжтой. Үүнд:
 
1. “Хөгжиж буй орнуудын эмэгтэй эрдэмтдийн байгууллага”-ын түнш өмнөдийн орнуудын холбогдох аль нэг хүрээлэнд дээд тал нь 4 жилийн хугацаатай судалгааны ажил хийх тэтгэлэгт хөтөлбөр
 
2. Өөрийн оронд докторантурт сурч байх хугацаандаа “Хөгжиж буй орнуудын эмэгтэй эрдэмтдийн байгууллага”-ын түнш өмнөдийн орнуудын аль нэг хүрээлэнд тодорхой хугацаагаар судалгааны ажил хийх “Сэндвич” тэтгэлэгт хөтөлбөр.
 
 
Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудаснаас авна уу: https://owsd.net/career-development/phd-fellowship
 
Тэтгэлэгт хөтөлбөртэй холбоотой асуудлаар дараах цахим хаягаар холбогдох боломжтой: fellowships@owsd.net 
 
Mongolian National Commission for UNESCO
@Unesco.Natcom.Mongolia  · Non-Governmental Organization (NGO)