Олон улсын онлайн хурал 2022 оны 5-р сарын 7-ны өглөө 11:00 цагаас 12:40 цаг хүртэл цахимаар зохион байгуулагдана.

Хэзээ: 2022-04-20 /
Цаг: 12:07 /
Хаана: Шинжлэх ухаан технологийн салбар дахь судалгааны соёл вебинар

Шинжлэх ухаан технологийн салбар дахь судалгааны соёл: Шинжлэх ухаан, инженерчлэлийн 20 жилийн хөгжлийн  хувьсал, өөрчлөлтийн туршлага ба сургамж гэсэн сэдвийн дор Ази номхон далайн орнуудын эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн хурал 2022 оны 5-р сарын 7 болон 5-р сарын 21-ний өглөө 11:00 цагаас 12:40 цаг хүртэл цахимаар зохион байгуулагдах тул тул бүхнийг оролцохыг урья. 

5-Р САРЫН 7-НЫ ӨДРИЙН БҮРТГЭЛ

https://inwes.zoom.us/meeting/register/tZwsc-qhrz4sHtUQn-a1ze77EMYLrz1ysorZ

5-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН БҮРТГЭЛ

https://inwes.zoom.us/meeting/register/tZAlc-6grDspHNLYQ3g_AfGNhwL_7Hsah0__


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Цааш унших

Бүх гишүүдийн 6-р чуулган

Хэзээ: 2021-10-31 /
Цаг: 21:45 /
Хаана: Бүх гишүүдийн 6-р чуулган 11-р сарын 6-ны өдөр Бямба гаригт зохион байгуулагдана

Эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн нэгдсэн холбооны бүх гишүүдийн 6-р чуулган нь 11-р сарын 06-ны хагас сайн өдрийн өглөөний 09:30 цагаас онлайнаар "Боловсрол ба манлайлал" сэдвийн дор зохион байгуулагдана. УИХ-ын гишүүн, доктор Ч.Ундрам "Боловсролын багц хуулийн шинэчлэл", ХБНГУ-ын Бавари мужийн ЦСҮ намын Гадаад Бодлого Аюулгүй Байдлын зөвлөлийн дүүргийн дэд дарга Н.Солонго Тремл "XX зууны эхэн үед германд очиж суралцсан монголын утга зохиол нийгэм соёлын зүтгэлтнүүдийн түүхэнд холбогдох мэдээ баримт, тэдгээрт хийсэн дүн шинжилгээ",  Майкрософт корпорацын программ хангамжийн принципил инженер Л.Өлзий "Эмэгтэйчүүдийн манлайлал (IT салбарын жишээн дээр)сэдвээр тус тус илтгэлүүд тавина.

Цааш унших

2021 оны Ази номхон далайн эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн олон улсын хурал

Хэзээ: 2021-08-22 /
Цаг: 03:08 /
Хаана: AЗИ НОМХОН ДАЛАЙН ЭМЭГТЭЙ ЭРДЭМТЭД ИНЖЕНЕРҮҮДИЙН ОЛОН УЛСЫН ХУРАЛ НЬ ФИЛИППИНИЙ ЭМЭГТЭЙ ИНЖЕНЕРҮҮДИЙН 5 -Р ХУРАЛТАЙ ХАМТ 2021 ОНЫ 10-Р САРЫН 7-ООС 9-НД БОЛНО.

Ази номхон далайн эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн олон улсын хурал && Филиппиний эмэгтэй инженерүүдийн 5 -р хурал нь 2021 оны 10-р сарын 7-оос 9-ний хооронд "Эмэгтэй инженерүүд, эрдэмтэд: Уур амьсгалын өөрчлөлт" сэдвийн дор Филиппин улсын  Пампанга хотод  танхим, онлайн хосолсон  хэлбэрээр зохион байгуулагдана. Энэ хурлын үеэр Lakambining Inhenyera буюу орон орны эмэгтэйчүүд үндэсний хувцас өмссөн үзэсгэлэнт бүсгүйг шалгаруулах үйл ажиллагаа явагдана.

 
Цааш унших

YWS Camp 2021: Олон улсын эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн зуны уулзалт

Хэзээ: 2021-07-31 /
Цаг: 02:43 /
Хаана: YWS Camp 2021: Олон улсын эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн зуны уулзалт нь БНСУ-ийн Тежион хотод зохион байгуулагдана.

 YWS Camp 2021: Олон улсын эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн зуны уулзалт (YWS Camp 2021) нь  2021- оны 8-р сарын 18-20-ны хооронд БНСУ-ийн Тежион хотод зохион байгуулагдана. 

Цааш унших

MAPWiST 2021: Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын шинжлэх ухаан, технологийн салбарын эмэгтэйчүүдийн чуулга уулзалт

Хэзээ: 2021-07-30 /
Цаг: 23:21 /
Хаана: Солонгосын эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн холбоо (KWSE) нь Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын шинжлэх ухаан, технологийн салбарын эмэгтэйчүүдийн чуулга уулзалт (MAPWiST) нь 8-р сарын 20-нд БНСУ-ын Сөүл хотод онлайн болон тэнхимээр зохион байгуулна.

Солонгосын эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн холбоо (KWSE) нь Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын шинжлэх ухаан, технологийн салбарын эмэгтэйчүүдийн чуулга уулзалт (MAPWiST) нь  8-р сарын 20-нд БНСУ-ын Сөүл хотод онлайн болон тэнхимээр зохион байгуулна.

Цааш унших