Бүх гишүүдийн 6-р чуулган

Хэзээ: 2021-10-31 / Цаг: 21:45 / Хаана: Бүх гишүүдийн 6-р чуулган 11-р сарын 6-ны өдөр Бямба гаригт зохион байгуулагдана

Эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн нэгдсэн холбооны бүх гишүүдийн 6-р чуулган нь 11-р сарын 06-ны хагас сайн өдрийн өглөөний 09:30 цагаас онлайнаар "Боловсрол ба манлайлал" сэдвийн дор зохион байгуулагдана. 

УИХ-ын гишүүн, доктор Ч.Ундрам "Боловсролын багц хуулийн шинэчлэл" сэдвээр илтгэл тавина.

ХБНГУ-ын Бавари мужийн ЦСҮ намын Гадаад Бодлого Аюулгүй Байдлын зөвлөлийн дүүргийн дэд дарга Н.Солонго Тремл "XX зууны эхэн үед германд очиж суралцсан монголын утга зохиол нийгэм соёлын зүтгэлтнүүдийн түүхэнд холбогдох мэдээ баримт, тэдгээрт хийсэн дүн шинжилгээ" сэдвээр илтгэл тавина. 

Майкрософт корпорацын программ хангамжийн принципил инженер Л.Өлзий "Эмэгтэйчүүдийн манлайлал (IT салбарын жишээн дээр)" сэдвээр илтгэл тавина.

Та дараах холбоосоор орж хуралд бүртгүүлнэ үү:  https://forms.gle/VLtMzR1bxBkcGZi16

Шинэ гишүүнчлэл нээлттэй. Гишүүнээр элсэх бол дараах холбоосоор орж элсэх журамтай танилцана уу: http://wstem.mn/index.php/mn/page/show/8 . Хуралд оролцогчдод ЦАХИМ БАТЛАМЖ олгоно. Таныг хуралд идэвхтэй оролцохыг урьж байна.