2021 оны Ази номхон далайн эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн олон улсын хурал

Хэзээ: 2021-08-22 / Цаг: 03:08 / Хаана: AЗИ НОМХОН ДАЛАЙН ЭМЭГТЭЙ ЭРДЭМТЭД ИНЖЕНЕРҮҮДИЙН ОЛОН УЛСЫН ХУРАЛ НЬ ФИЛИППИНИЙ ЭМЭГТЭЙ ИНЖЕНЕРҮҮДИЙН 5 -Р ХУРАЛТАЙ ХАМТ 2021 ОНЫ 10-Р САРЫН 7-ООС 9-НД БОЛНО.

Ази номхон далайн эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн олон улсын хурал && Филиппиний эмэгтэй инженерүүдийн 5 -р хурал нь 2021 оны 10-р сарын 7-оос 9-ний хооронд "Эмэгтэй инженерүүд, эрдэмтэд: Уур амьсгалын өөрчлөлт" сэдвийн дор Филиппин улсын  Пампанга хотод  танхим, онлайн хосолсон  хэлбэрээр зохион байгуулагдана. Энэ хурлын үеэр Lakambining Inhenyera буюу орон орны эмэгтэйчүүд үндэсний хувцас өмссөн үзэсгэлэнт бүсгүйг шалгаруулах үйл ажиллагаа явагдана.

БҮРТГЭЛ

Бүртгэлийн хураамж нь нэг хүний 150 доллар ба үүнд 3 өдрийн өглөөний зууш, өдрийн хоол, оройн зууш, Lakambining Inhinyera-ийн титэм залах ёслолын оройн хоол зэрэг багтсан болно.

2021 оны 7-р сарын 30-ны өдрөөс өмнө бүртгүүлбэл 120 доллар болно.

Хурлын бүртгэлийн хураамжийг Philippine Technological Council at Bank of Philippine Island (BPI) Acct. No.: 1731-0091-51 рүү шилжүүлнэ.

ХУРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА:

Эхний өдөр: Хурлын төлөөлөгчдийг тосох, хүлээн авах, бүртгэх ба гадаадын төлөөлөгчдийг оройн зоогт урих

Хурлын эхний өдөр: Нээлтийн үйл ажиллагаа, Улс орнуудын тайлан,PTC-WEN ба INWES-APNN-ийн  төлөөлөгчдийн хүндэтгэлийн зоог

Хурлын дараагийн өдөр: Филиппиний эмэгтэй инженерүүдийн хурал,  Лакамбинин Инхинерагийн орон орны эмэгтэйчүүд үндэсний хувцас өмссөн үзэсгэлэнт бүсгүйг шалгаруулах Lakambining Inhenyera үйл ажиллагаа, титэм залах ёслол болно.

Хурлын сүүлийн 3 дах өдөр: Техник технологи, соёлын танилцуулах аялал

АЯЛЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Самат уулын үндэсний сүм (Дамбананг Кагитинган буюу Шадар сүм) нь Батан мужийн Пилар хотын Самат уулын оргилын ойролцоо байрладаг түүхэн сүм юм. Дурсгалын цогцолборт газрыг Филиппин, Америк цэргүүдийн цог жавхланг хүндэтгэн дурсах зорилгоор барьж байгуулсан.

Капас үндэсний сүм бол Баруун Капас хотод байрладаг 50 га газар бөгөөд хуучин Капасын хоригдлуудын дайны төвлөрсөн хуаран гэж нэрлэдэг. Дэлхийн 2-р дайны үеэр Филиппиний ахмад дайчдын баатарлаг гавьяаг үүрд санан дурсахын тулд барьж байгуулсан.

Дэлгэрэнгүй мэдээллийг  дараах цахим хуудаснаас авна уу.

https://2021apnn.wenph.org/