INWES (Олон улсын эмэгтэй инженерүүд, эрдэмтдийн нэгдсэн байгууллга)-ийн гишүүн байгууллага болох WSTEM Mongolia-ийн төлөөлөл БНСУ-ын Тэжон хотод 2025 оны 8 дугаар сарын 20-22-нд зохион байгуулагдсан Ази номхон далайн бүс нутгийн гишүүн орнуудын уулзалт (APNN 2025) болон Шинжлэх ухаан, технологийн салбарын эмэгтэйчүүдийн 6 дугаар олон улсын хурал (BIEN 2025)-д амжилттай оролцлоо.
Онцлон тэмдэглэхэд, INWES-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Батцэнгэлийн илтгэл нь “Шилдэг илтгэл”-ийн шагнал хүртсэн нь Монголын шинжлэх ухаан, технологийн салбар дахь эмэгтэй судлаачдын нэр хүндийг олон улсад өргөсөн томоохон амжилт боллоо.