Багануур дүүргийн Засаг даргын нэрэмжит “ЭМЭГТЭЙ ЭРДЭМТЭД, СУДЛААЧДЫН ШИЛДЭГ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН” 8 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
Монголын эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн нэгдсэн байгууллагын Багануур болон зүүн бүсийн салбар нь 2017 оноос эхлэн жил бүр эмэгтэй эрдэмтэд, судлаачдын чадавхыг нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээний бүтээлийг олон нийтэд хүргэх зорилготой илтгэлийн уралдааныг тасралтгүй зохион байгуулж байна.
Тус уралдаанд урилгаар дараах ЗОЧИН ИЛТГЭЛҮҮД хэлэлцэж, тухайн салбарын шинжлэх ухаан, судалгаа, туршилт, шинэ нээлтүүдийг хуваалцах, санал солилцох, шинэ мэдлэг мэдээллүүдийг өгсөн. Үүнд:
- УИХ-ын гишүүн, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам ирж “Боловсролын салбарын нөхцөл байдал, бодлого, хэрэгжилт” сэдвээр,
- ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал, МЭИТМЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, техникийн ухааны доктор, дэд профессор, зөвлөх инженер Ж.Туяацэцэг “Аж үйлдвэрлэлийн салбарын хүний нөөцийн асуудал” сэдвээр,
- ШУА, Химийн технологийн хүрээлэнгийн доктор У.Баярзул "Хаягдал түүхий эдээс шилэн керамик материал гарган авах судалгаа" сэдвээр,
- ШУА, Химийн технологийн хүрээлэнгийн доктор Ц.Болор "Мөнгөжүүлсэн гоо сайхны бүтээгдэхүүн" сэдвээр маш сонирхолтой илтгэл, эрдэм шинжилгээний хурал хэлэлцүүлэв.
Энэ жил уралдааны эхний шатанд олон тооны бүтээлүүд ирсэнээс хоёрдугаар шатанд эрүүл мэндийн салбараас- 4, байгаль орчин-1, боловсролын салбараас-4, нийгмийн чиглэлээр-1 нийт 10 илтгэлүүд шалгарч уншиж хэлэлцүүлснээс дараах судалгааны ажлууд шилдэг илтгэлээр шалгарлаа.
🥇НЕБ-ын Боловсрол сургуулийн химийн багш М.Энхмаа, Б.Мөнхтуяа, Б.Батчулуун нарын “Интеграцид суурилсан багшлахуй, суралцахуй (энзимийн интеграцичлал)” сэдэвт илтгэл ТЭРГҮҮН байр
🥈Багануур дүүрэг Хөдөлмөр, Халамжийн, Үйлчилгээний хэлтэс – Хөдөлмөр эрхлэлт, Халамжийн асуудал хариуцсан 1 дүгээр хорооны мэргэжилтэн Ш.Шүрэнцэцэгийн “Гэр бүлийн хүчирхийллийн үр дагавар, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт илтгэл ДЭД байр,
🥉НЕБ-ын Боловсрол сургуулийн бага ангийн багш Б.Ундрал, Г.Чимэддулам, Ц.Оюунцэцэг нарын “Хичээл хоорондын холбоог оюуны зураглалын аргаар загварчлан сургалтад турших нь” сэдэвт илтгэл ГУТГААР байр,
🌸Япон улс, Хоккайдо их сургууль, Хүрээлэн буй орчны сургууль, ургамал зүйн лабораторийн докторантур “Багануур” ХК-ийн байгаль орчны мэргэжилтэн Б.Дэмидхорлоогийн “Монголын ойт хээрийн бүс дэх хусны ойн нийт анхдагч бүтээгдэхүүн болон тухайн жилийн найдзуурын ургалтын доройтолд үзүүлэх хариу урвал” сэдэвт илтгэл ТУСГАЙ байр тус тус эзэлсэн байна.
ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭНИЙ ШҮҮГЧЭЭР:
- ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал, техникийн ухааны доктор, дэд профессор, зөвлөх инженер Ж.Туяацэцэг,
- МЭИТМЭ-ийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал, техникийн ухааны доктор, дэд профессор, зөвлөх инженер П.Ариунболор,
- МЭИТМЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, ШУТИС-ийн багш, гидрогеологич, эрх зүйч, доктор Д.Оюун нар урилгаар ирж энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлыг шүүн, хэлэлцүүлж, зөвлөв.
Хуралд илтгэл тавьсан нийт оролцогчид асуулт хариулт, хэлэлцүүлэгт оролцох замаар шинжлэх ухааны судалгаа, шинэ санаа, шийдэл болон инновацийг тухайн салбарын хөгжилд хэрхэн нөлөөлөхийг ойлгож, мэдлэгээ тэлсэн үр өгөөжтэй сайхан хурал болж өндөрлөлөө. 😊
УРАЛДААНД ОРОЛЦСОН НИЙТ ОРОЛЦОГЧИД, ХАМТРАН АЖИЛЛАСАН БАЙГУУЛЛАГА, ХАМТ ОЛОНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ 😃
МЭИТМЭ-ийн БАГАНУУР САЛБАР
2025.01.28