Эрхэм зорилго

Монгол улсын хөгжил, инженерийн боловсрол, бүтээн байгуулалтанд хувь нэмэр оруулж, хөгжлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, шийдвэр гаргах түвшинд эмэгтэй эрдэмтэд, технологичид, инженерүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд оршино.

Бид хэн бэ?

Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, математикчид, эрдэмтэд - МЭИТМЭ ТББ

<p>Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, эрдэмтэд, математикчид (МЭИТМЭ) нэгдсэн холбоо нь эмэгтэй эрдэмтдийн үйл ажиллагааг дэмжин улс орны хөгжил, инженерийн бүтээн байгуулалт, шинжлэх ухаанд тодорхой хувь нэмэр оруулах зорилготой үүсгэн байгуулагдсан, нийгэмд үйлчлэх сайн дурын, ашгийн бус, Дэлхийн (INWES) болон Ази номхон далайн бүсийн орнуудын эмэгтэй инженерүүд, эрдэмтдийн нэгдсэн байгууллага (APNN)-ын гишүүн байгууллага юм.</p>

Дээвэр холбоо; Алсын хараа, Үнэт зүйлс, Тогтмол зохион байгуулагддаг ажлууд

01

INWES

INWES International Network of Women Engineers and Scientists нь дэлхийн 60 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик (STEM) чиглэлээр ажилладаг эмэгтэйчүүдийн байгууллагуудын дэлхийн нэгдсэн байгууллага юм.

02

Алсын хараа

Шинжлэх ухаан, технологи, инженерчлэлийн салбарын эмэгтэйчүүдийн боловсрол, инновацыг дэмжих замаар эх орноо хөгжүүлэх, нийгмийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй эмэгтэйчүүдийн хамгийн дэвшилтэт, манлайлагч байгууллага байна.

03

Үнэт зүйлс

Ёс зүй; Эв нэгдэл, арга билиг; Мэдлэг

04

Тогтмол зохион байгуулагддаг ажлууд

Жил бүр зохион байгуулагддаг Ази номхон далайн бүс нутгийн гишүүн орнуудын эмэгтэй инженерүүд, эрдэмтдийн чуулга-уулзалт, гурван жил тутам зохион байгуулагддаг олон улсын эмэгтэй инженерүүд, эрдэмтдийн хуралд Монгол улсаа төлөөлөн оролцож эрдэмтэн инженерүүдийн бүтээлч үйл ажиллагаа, ололт амжилтыг таниулан, тэднээс туршлага судлан хамтын ажиллагааг өргөжүүлэх, эх орны хөгжилд хувь нэмрээ оруулж ирсэн. Ази номхон далайн бүс нутгийн гишүүн улс орнууд жил бүр ээлжлэн INWES-APNN чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулах эрхийг авдаг. Эрх авсан орон нь INWES-APNN чуулга уулзалтыг олон улсын эрдэм шинжилгээний хуралтай хамт зохион байгуулдаг уламжлалтай. Эдгээр хурлууд нь эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн бүтээлийг таниулах, инновацыг нэвтрүүлэх, туршлага солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх, судалгаа шинжилгээний өгөөжийг нэмэгдүүлэх, соёл, түүх, уламжлалыг олон улсад таниулах зорилготой.

Үйл ажиллагаа

Олон улсын эмэгтэй инженерүүд, эрдэмтдийн нэгдсэн байгууллага (INWES) нь ЮНЕСКО-ийн дэмжлэгтэйгээр шинжлэх ухаан, технологи, инженерийн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн бүтээлч оролцоогоор дамжуулан улс орнуудын хөгжилд тодорхой үүрэг гүйцэтгэх зорилготой, 60 гаруй орны 250000 гаруй гишүүдтэй,  дэлхийн хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын сайн дурын ашгийн бус байгууллага юм.

 

INWES-ын Ази номхон далайн бүс нутгийн (APNN) гишүүн орноор Монгол улсаа төлөөлөн ажилладаг манай байгууллага буюу Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, математикчид, эрдэмтэд (МЭИТМЭ) нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд болон Багануур дүүрэгт нийт 4 салбар зөвлөл бүхий 800 гаруй идэвхтэй гишүүдтэй ба шинжлэх ухаан, технологи, инженерчлэлийн салбарт жендерийн тэнцвэрт байдлыг хангах, эмэгтэйчүүд  охид, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, урамшуулах, ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх зэргээр улс орны хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа явуулсаар ирсэн.   

Жамбалын ТУЯАЦЭЦЭГ

МЭИТМЭ-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА

Монгол улсын гавьяат багш, Техникийн ухааны доктор, дэд профессор, МУ-ын зөвлөх инженер

Пүрвээгийн Ариунболор

МЭИТМЭ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Техникийн ухааны доктор, дэд профессор, МУ-ын зөвлөх инженер

Чинбатын Ундрам

МЭИТМЭ-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН

УИХ-ЫН ГИШҮҮН, Эдийн засгийн ухааны доктор, профессор

Доржсүрэнгийн Үүрийнтуяа

МЭИТМЭ-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН

УИХ-ЫН ГИШҮҮН, Бизнесийн удирдлагын ухааны доктор, Мэргэшсэн нягтлан бодогч, Татварын мэргэшсэн зөвлөх

Пунцагнамжилын Мэнд-Амгалан

МЭИТМЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Дархан-Уул аймгийн салбар зөвлөлийн дарга

Хүрээлэн буй орчны ухааны доктор

Халтарын Оюунтунгалаг

МЭИТМЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Орхон аймгийн салбар зөвлөлийн дарга

Техникийн Ухааны доктор Химич, химийн багш Мэргэшсэн инженер

Нямцэрэнгийн Цэнхэрхэрлэн

Удирдах зөвлөлийн гишүүн, Багануур салбар зөвлөлийн тэргүүн

Тэргүүлэх зэрэгтэй багш, Боловсрол судлалын докторант

Буянтэгшийн Мөнхцэцэг

МЭИТМЭ-ИЙН НАРИЙН БИЧИГ

Эдийн засаг, Бизнесийн удирдлагын магистр

Надмидын Сувдаа

МЭИТМЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн

АНУ-ын Кумберландын их сургуулийн “Хүндэт доктор”, Доктор, профессор, Монгол улсын гавьяат багш, ОХУ-ын Буриад улсын Гавьяат багш

Шаравдэмбэрэлийн ЭНХТУУЛ

МЭИТМЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн

Эдийн засгийн ухааны доктор, МУИС-ийн Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимийн багш

Гэрэлийн Баясгалан

МЭИТМЭ-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН

Анагаах ухааны доктор Эх барих эмэгтэйчүүдийн эмч Клиникийн профессор Орчуулагч

Бат-Очирын Энхмаа

МЭИТМЭ-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛ

Анагаах ухааны докторант, хүүхдийн их эмч, "Очир Релакс" эмнэлгийн захирал болон "Proclinic by Ochir Wellness" төвийн зөвлөх эмчээр ажилладаг эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн юм.

Чимэдравдангийн Наранчимэг

МЭИТМЭ-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН

Санхүү, Эдийн Засгийн Их Сургуулийн (СЭЗИС) Хэрэглээний Математик, Статистикийн тэнхимийн профессор, доктор (Ph.D)

Цэрэндашийн Энхчимэг

МЭИТМЭ-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН

Дулааны инженер, Техникийн ухааны магистр, Бизнесийн удирдлагын магистр, Монгол Улсын Зөвлөх инженер

Дэчингийн Ганцэцэг

МЭИТМЭ-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН

Цахилгааны инженер, Монгол улсын зөвлөх инженер, техникийн ухааны магистр, мэргэшсэн ХАБЭА-н мэргэжилтэн, ISO45001 стандартын тэргүүлэх аудитор

Нурамхааны Манчук

МЭИТМЭ-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН

Шинжлэх ухааны доктор (Sc.D), Монгол Улсын Зөвлөх Геологич, Байгалийн Шинжлэх ухааны үндэсний музейн захирал

Балын Энхцэцэг

МЭИТМЭ-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН

Монгол Улсын гавьяат багш, Боловсрол судлалын ухааны доктор, дэд профессор

Алтансувдын Загдсүрэн

МЭИТМЭ -ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН

СКАДА инженер, судлаач

Болормаагийн Эрдэнэболор

МЭИТМЭ-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН

Хэл шинжлэлийн докторант

Нансалын Уянга

МЭИТМЭ-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛ

Эдийн засгийн ухааны магистр, Техникийн ухааны магистр, мэргэшсэн нягтлан бодогч

100+

Хэрэгжүүлсэн төсөл

800+

Гишүүнчлэл

10+

Эксперт, ажилтнууд

500+

Цол зэрэгтэй

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот
ШУТИС, 2 давхар

Утас

(976)-9901 1996

© 2024 МЭИТМЭ ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.