Бүх мэдээ мэдээлэл
Тайванийн Тайпэй хот дахь Fembooks номын дэлгүүрт “Эмэгтэй инженерүүд ба сэргээгдэх эрчим хүч: Жендерийн өнцгөөс – Монгол-Тайванийн хэлэлцүүлэг” сэдэвт арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээг TWiST (Тайваны эмэгтэйчүүдийн STEM байгууллага) санаачлан, INWES болон CIE-WEN, Тайваний Үндэсний Шинжлэх Ухаан, Технологийн Зөвлөл хамтран зохион байгуулав.
Монголын Эмэгтэй Инженерүүд, Технологичид, Математикчид, Эрдэмтэд (МЭИТМЭ)-ийн бүх гишүүдийн 9-р чуулга уулзалт "Боловсрол, шинжлэх ухаан технологи, аж үйлдвэржилт" сэдвийн дор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороотой хамтран 2024 оны 12-р сарын 7-ны өдөр зохион байгуулагдав.