KWSE/ APNN ОЛОН УЛСЫН “YOUNG WOMEN SCIENTIST CAMP & SMART SISTER WORKSHOP”

2020-11-15 11:55 / Оруулсан: Admin

БНСУ-ын эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн холбоо нь  залуу эмэгтэй эрдэмтдийн олон улсын чуулга уулзалтыг 2013 оноос хойг зохион байгуулж байна. Энэ чуулга уулзалт нь судалгааны ажлаа хэлэлцүүлэх, улс орнуудын зан заншил уламжлал соёлтой танилцах,  улс орнуудын шилдэг эрдэмтдээс туршлага судлах, залуу судлаачид хоорондоо танилцаж танилын хүрээгээ өргөтгөх, харилцан туршлага солилцох гол зорилготой. Олон улсын эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн нэгдсэн байгууллагын гишүүн орнуудын залуу судлаачдын  зочид буудал, хоол, хотын доторх тээвэр, чуулга уулзалттай холбогдон гарах бусад зардлыг БНСУ-ын эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн холбооноос бүрэн даах тэтгэлэгт хөтөлбөр юм. 

 

Монголын эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн холбооны жил бүр залуу эмэгтэй судлаачдын хурлыг зохион байгуулдаг ба энэ хурлаас шалгарсан хоёр эмэгтэй судлаачдыг БНСУ-д зохиогддог залуу эмэгтэй эрдэмтдийн олон улсын чуулга уулзалтад 2014 оноос эхлэн оролцуулсаар байна.  

БНСУ-д зохиогддог залуу эмэгтэй эрдэмтдийн олон улсын чуулга уулзалтад оролцсон залуу судлаачид нь Монголын эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн холбооны залгамж халаа болж удирдах зөвлөлийн үйл ажиллагаанд оролцдог.

БАТДЭЛГЭРИЙН АМАРЖАРГАЛ

Хоол боловсруулах эрхтэн судлалын эмч

Судалгааны чиглэл:
Гэдэсний хэвийн бичил орчин, хеликобактер пилорийн халдвар болон гэдэсний үйл ажиллагааны эмгэг Дэлгэрэнгүй
БАТТҮШИГ ЭНХЖАРГАЛ

Интерьер дизайнер

Судалгааны чиглэл:
Барилгын гадаад, болон дотоод орчны судалгаа, туршилт тооцооны үндэстэйгээр интерьерийн төлөвлөлт, дизайны шийдэх, барилгын дуу чимээ тусгаарлалт, акустик, байгалийн болон зохиомол гэрэлтүүлгийн тооцоо Дэлгэрэнгүй
БОЛОРМААГИЙН ЭРДЭНЭБОЛОР

Солонгос хэлний багш, орчуулагч

Судалгааны чиглэл:
Солонгос хэл Дэлгэрэнгүй
АЛТАНСУВДЫН ЗАГДСҮРЭН

Судалгаа хөгжлийн менежер, IT инженер

Судалгааны чиглэл:
цахилгаан машин, эргэлдэх тоног төхөөрөмжийн оношилгоо, засвар үйлчилгээ Дэлгэрэнгүй
ГЭНДЭНСҮРЭНГИЙН БОЛОРМАА

Байгалийн ухааны доктор, дэд профессор

Судалгааны чиглэл:
Электрохими, электрохимийн энергийн багтаамж, литийн-ион батери болон супер-зай хураагуур Дэлгэрэнгүй
ТӨРМӨНХИЙН ЯРУУНАА

Хими технологич

Судалгааны чиглэл:
Эрдэс түүхий эдийн боловсруулалт, электрохими Дэлгэрэнгүй
НЯМЦЭРЭНГИЙН ЦЭНХЭРХЭРЛЭН

Математик-Мэдээлэл зүйн багш

Судалгааны чиглэл:
Суралцагчдын онцлогт тохирсон сургалтын хэв маяг болон сурлагын ахиц амжилтыг үнэлэх явцын үнэлгээ Дэлгэрэнгүй
ЦЭДЭНДОРЖИЙН МӨНХЖАРГАЛ

Цахилгааны инженер

Судалгааны чиглэл:
Эргэлдэх тоног төхөөрөмжийн үл задлах аргаар хөдөлгүүрийн техникийн байдлыг тодорхойлох Дэлгэрэнгүй
НАНСАЛЫН УЯНГА

Цахилгааны инженер

Судалгааны чиглэл:
Уурхайн цахилгаан хөдөлгүүрийн роторын гэмтлийг үл задлах гүйдлийн аргаар оношлох Дэлгэрэнгүй