Ази номхон далайн эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн олон улсын хурал

Хэзээ: 2021-05-19 /
Цаг: 10:23 /
Хаана: Олон улсын хурал нь Филиппиний эмэгтэй инженерүүдийн 5 -р хуралтай хамт 2021 оны 10-р сарын 7-оос 9-нд болно.

 

Ази номхон далайн эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн олон улсын хурал нь Филиппиний эмэгтэй инженерүүдийн 5 -р хуралтай хамт 2021 оны 10-р сарын 7-оос 9-ний хооронд "Эмэгтэй инженерүүд, эрдэмтэд: Уур амьсгалын нөлөөллийг бууруулах үйл ажиллагааны хурдасгуур" сэдвийн дор Филиппин улсын Пампанга хотод танхим, онлайн хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.

Энэ хурлын үеэр Lakambining Inhenyera буюу орон орны эмэгтэйчүүд үндэсний хувцасаа өмссөн үзэсгэлэнт бүсгүйг шалгаруулах үйл ажиллагаа явагдана.

2019 оны Lakambining Inhenyera ялагч

 

Цааш унших

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд Шинжлэх ухаанч, технологич, инженер, математикч эмэгтэйчүүдийг чадавхижуулах зайлшгүй шаардлага сэдэвт хэлэлцүүлэг

Хэзээ: 2021-03-20 /
Цаг: 21:00 /
Хаана: Цахим хурал

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд Шинжлэх ухаанч, технологич, инженер, математикч эмэгтэйчүүдийг чадавхижуулах зайлшгүй шаардлага сэдэвт хэлэлцүүлэг
 
2021оны 3-р сарын 20 өдөр  21:00-23:00 цагт болно.
 
Энэхүү ҮНЭГҮЙ арга хэмжээнд нэгдэх:
 
1-р алхам–NGOCSW Forum page
   хуралын хуудасруу нэвтэрч бүртгүүлэх эсвэл шууд    NGOCSW65 Forum Advocate Registration page.руу орно.
2-р алхам Agenda дээр нэмэх–NGOCSW65 Virtual Platform  руу нэвтэрнэ. “INWES” in Schedule рүү нэвтэрнэ
3-р алхам Нэмэлт - Энэ хуралдааны хажуу дах үйл явдлын хуудсанд Чат / Санал асуулга / Файл / Хүмүүс -с дэлгэрэнгүйг үзнэ үү.
 
Нэмэлт мэдээлэл авах хаяг  info@inwes.org.
Цааш унших

Оргилд хүрсэн эмэгтэй инженерүүдийн түүх

Хэзээ: 2021-03-08 /
Цаг: 20:00 /
Хаана: Цахим хурал

Дэлхийн манлайлагч эмэгтэй инженерүүд хэрхэн амжилтанд хүрсэн тухай гайхалтай түүхээ Дэлхийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр бид бүхэнтэй хуваалцах гэж байна.

Хэрвээ та тэдний амьдрал, туршлагаас суралцахыг хүсвэл доорх холбоосоор орж бүртгүүлээрэй.

 

Монголын цагаар:    2021 оны 03-р сарын 08-ны   20.00-21.30

Date: Monday 8th March 2021 1.00pm-2.30pm (CET, Paris time).

 

Бүртгүүлэх холбоос         http://bit.ly/3rGUpjy

Youtube Livestream :  WFEO YouTube Channel.

Цааш унших

Дэлхийн инженерүүдийн өдөр

Хэзээ: 2021-03-04 /
Цаг: 20:00 /
Хаана: Цахим хурал

НҮБ-аас жил бүрийн 3-р сарын 4-ний өдөр инженер, инженерийн салбарын ололт амжилтыг онцлон тэмдэглэдэг. Энэ үйл ажиллагаагаар орчин үеийн амьдралын хэв маяг, тогтвортой хөгжилд инженерчлэл, технологи нь ямар чухал голлох байр суурь эзэлж байгааг олон нийтэд ойлгуулах зорилготой.

Энэ жилийн баяр нь Тогтвортой хөгжлийн төлөөх инженерчлэл: Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх нь сэдэвт Инженерийн дэлхийн шинэ тайлан гарсантай давхцаж байна. 

 Монголын эмэгтэй эрдэмтдийн нэгдсэн холбооны гишүүн  Г.Болормаа Монгол улсаа төлөөлөн энэ хуралд илтгэл тавина. Эх орныхоо нэрийг олон улсын хэмжээнд гаргах, өндөрт өргөн явах үйлсэд нь өндөр амжилт хүсье. Та бүхнийг дараах холбоосоор бүртгүүлж онлайн хурал оролцохыг урьж байна.

Бүртгүүлэх холбоос: https://bit.ly/3dZo5od

Хэзээ: 2021 оны 03-р сарын 04-ний өдөр     20:00 - 22:00 цаг хүртэл.

Source:  https://events.unesco.org/event?id=3644211148&lang=1033

Цааш унших