Дэлхийн инженерүүдийн өдөр

Хэзээ: 2021-03-04 / Цаг: 20:00 / Хаана: Цахим хурал

НҮБ-аас жил бүрийн 3-р сарын 4-ний өдөр инженер, инженерийн салбарын ололт амжилтыг онцлон тэмдэглэдэг. Энэ үйл ажиллагаагаар орчин үеийн амьдралын хэв маяг, тогтвортой хөгжилд инженерчлэл, технологи нь ямар чухал голлох байр суурь эзэлж байгааг олон нийтэд ойлгуулах зорилготой.

Энэ жилийн баяр нь Тогтвортой хөгжлийн төлөөх инженерчлэл: Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх нь сэдэвт Инженерийн дэлхийн шинэ тайлан гарсантай давхцаж байна. 

Тайлангийн таван бүлэгт тогтвортой байдалд инженерчлэл хичнээн чухал болохыг, яагаад энэ нь илүү олон талт, хүртээмжтэй болох ёстойг, энэ нь Тогтвортой хөгжлийн зорилгод хүргэхэд өөрчлөлт оруулах гол инноваци болох, эдгээр зорилгод хүрэхийн тулд ямар инженерийн анхан шатны болон насан туршийн боловсрол шаардагдахыг дараалан шинжилжээ. Зорилтууд - дэлхийн бүс нутгуудыг тодорхойлох инженерийн чиг хандлага юм.

 

Энэ жилийн арга хэмжээг ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал, хатагтай Одри Азулей, Хятадын Инженерийн Академийн Ерөнхийлөгч, доктор Ли Сяохунтай (Цинхуа Их Сургуулийг төлөөлж, Олон улсын инженерийн боловсролын төв (ICEE), Хятад) хамт нээж эхлүүлэх болно. Дараа нь Тайланг Тайлангийн Удирдах Хорооны хамтарсан дарга болон Дэлхийн Инженерийн Байгууллагын Холбоо (WFEO) -гийн гурван эрдэмтэд танилцуулна. Мөн салбар бүрийн инженерийн байгууллагын залуу инженерүүдтэй дугуй ширээний уулзалт хийж, Тогтвортой Хөгжлийн Зорилгод хүрэхийн тулд инженерчлэл хичнээн чухал болох талаар тэдний санал бодлыг танилцуулах болно. Эцэст нь Байгалийн Шинжлэх Ухааны Салбарын Ерөнхий захирлын туслах, хатагтай Шамила Наир-Бедуэллээс үйл ажиллагааг хааж үг хэлнэ.

 

Монголын эмэгтэй эрдэмтдийн нэгдсэн холбооны гишүүн  Г.Болормаа Монгол улсаа төлөөлөн энэ хуралд илтгэл тавина. Эх орныхоо нэрийг олон улсын хэмжээнд гаргах, өндөрт өргөн явах үйлсэд нь өндөр амжилт хүсье. Та бүхнийг дараах холбоосоор бүртгүүлж онлайн хурал оролцохыг урьж байна.

Бүртгүүлэх холбоос:   https://bit.ly/3dZo5od

 

Хэзээ: 2021 оны 03-р сарын 04-ний өдөр     20:00 - 22:00 цаг хүртэл.

Useful Links

Source:  https://events.unesco.org/event?id=3644211148&lang=1033