Сар шинийн мэнд дэвшүүлье | "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин /усан/ туулай жил

2023-02-20 09:43 / Оруулсан: Admin

Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч

Уудам хөх тэнгэрээсээ уужрал авч, ухаарлаа сэлбэж

Учран золгох хүн бүртээ сэтгэлийн сайхан vгийг бэлэглэж

Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй!

Угтан ирж буй "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин /усан/ туулай жилдээ бүтээлээр дүүрэн

Урам тэтгэсэн амжилтаар баян

Зорьсон зүйлс тань өөдрөг байж

Зоосны бурхан таныг ивээж

Гэгээн гэрлээр гэр чинь гийж

Гэрэлт оюунаар ухаан чинь тэлж

Ариун хүсэл тань амьдрал болж

Аз жаргалаар дүүрэн явахыг хүсэн ерөөе!