МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЧ ЭРДЭМТЭН МАТЕМАТИКЧДЫН НЭГДСЭН ХОЛБООНЫ 5-Р ЧУУЛГАН

Хэзээ: 2020-11-08 / Цаг: 22:46 / Хаана: БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИ сэдвийн дор зохион байгуулагдах МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЧ ЭРДЭМТЭН МАТЕМАТИКЧДЫН НЭГДСЭН ХОЛБООНЫ 5-Р ЧУУЛГАН 10-р сарын 31-нд Дархан хотод амжилттай болж өндөрлөв.

Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, эрдэмтэд, математикчдын нэгдсэн холбоо/МЭИТЭМНХ/-ны V чуулган 10-р сарын 31-ний өдөр Дархан хотноо “Боловсрол, шинжлэх ухаан, технологи” сэдвийн дор амжилттай болж өндөрлөв.

Чуулганд УИХ-ын гишүүн, доктор Ч.Ундрам, МЭИТЭМНХ-ны УЗ-ийн дарга, Доктор П.Ариунболор болон эмэгтэй инженер, технологич, математикчдын төлөөлөл болох 200 орчим бүсгүйчүүд танхимаар болон онлайнаар оролцов.

Хүндэтгэлийн илтгэлийг УИХ-ын гишүүн, МЭИТЭМНХ-ны УЗ-ийн гишүүн, доктор Ч.Ундрам “ҮНДЭСНИЙ БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООГ ХҮЧИРХЭГЖҮҮЛЭХ НЬ” сэдвээр илтгэж, БШУЯ-ны Инженер технологийн төслийн ахлах зөвлөх, УЗ-ийн гишүүн, ДокторТ.АМАРЖАРГАЛАН “ИНЖЕНЕРИЙН БОЛОВСРОЛД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД”, МГТИС-ийн захирал, УЗ-ийн гишүүн, Доктор Б.БАТЦЭНГЭЛ “БОЛОВСРОЛ-ЖЕНДЕРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ”, ЧИМЭГЭ ХХК-ийн захирал С.БАДРАЛ “АЖ ҮЙЛДВЭРИЙН V ХУВЬСГАЛ, ХИЙМЭЛ ОЮУНЫ ХӨГЖИЛ”, Магистр Н.ЦЭНХЭРХЭРЛЭН “СУРАЛЦАГЧДЫН ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАРЫГ ХАРГАЛЗАН СУРГАХ НЬ”, Доктор Г.БОЛОРМАА “ЛИТИЙН ИОН БАТАРЕЙН АНОД ЭЛЕКТРОДОД ХЭРЭГЛЭГДЭХ ХОЛБОГЧ ПОЛИМЕР МАТЕРИАЛЫН СУДАЛГАА” зэрэг сэдвээр илтгэлүүдийг амжилттай хэлэлцүүллээ.