✅️НИЙСЛЭЛИЙН БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ 2025 ОНЫ “ЭМЭГТЭЙ ЭРДЭМТЭД, СУДЛААЧДЫН ШИЛДЭГ ИЛТГЭЛ” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН ЗАРЛАГДЛАА.

✅️ Эмэгтэй эрдэмтэд, судлаачдын ур чадварыг дээшлүүлэх, инноваци, шинэ санаачлагыг дэмжих, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахад тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэх саналыг сонсох, бусдад түгээн дэлгэрүүлэх, эрдэм шинжилгээний ажил хийх, олон улсын түвшинд өрсөлдөх ур чадварыг дээшлүүлэхэд зорилгоор энэхүү уралдаан зохион байгуулагдах юм.
✅️Бүх салбарын эмэгтэй эрдэмтэн судлаачид, багш, магистрант, докторант, оюутнууд, мэргэшсэн, зөвлөх зэрэгтэй судлаачид аж ахуйн нэгж, албан байгууллагуудаас тус хуралд өргөнөөр оролцох боломжтой. Илтгэл нь сэдвийн хувьд салбар харгалзахгүй бөгөөд шинжлэх ухаан, технологи, инновацийг хөгжүүлэх, улс оронд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шийдэл бүхий судалгааны ажлын шинэ үр дүнг тусгасан байна.
💯Шалгуур: Илтгэгч нь МЭИТМЭ ТББ-ын гишүүн байх, мөн шинээр гишүүнээр элсэн тус хуралд оролцох боломжтой. Шинээр гишүүнээр элсэх бол дараах холбоосоор орно уу: Гишүүн болох холбоос
✅️Илтгэл авах хугацаа:
1-р шатны шалгаруулалт: Илтгэлийн хураангуйг илтгэлд тавигдах шаардлагын дагуу 5 хуудсанд багтааж 2025 оны 11-р сарын 18-наас 2025 оны 11-р сарын 20-ны өдөр хүртэл wstemmongolia@gmail.com цахим хаягаар хүлээн авна. 1-р шатанд шалгарсан илтгэлийг 2025 оны 11-р сарын 22 -ны өдөр и-мэйл хаягаар мэдэгдэнэ.
✅️2-р шатны шалгаруулалт: 1-р шатнаас шалгарсан илтгэлийг 2025 оны 11-р сарын 28-ны баасан гаригт 13:00 цагаас Багануур дүүргийн ЗДТГ-ын хурлын зааланд хэлэлцэн, шилдэг илтгэлийг шалгаруулна.
✅️Шагнал урамшуулал:
МЭИТМЭ-ийн Багануур салбарын 2025 оны “ЭМЭГТЭЙ ЭРДЭМТЭД, СУДЛААЧДЫН ШИЛДЭГ ИЛТГЭЛ” шалгаруулах илтгэлийн уралдаанаас судалгааны ажлын цар хүрээ, шинэлэг тал, шинжлэх ухаан, нийгмийн ач холбогдол, үр дүн, илтгэх ур чадвар зэргээр шалгаруулан дараах шагнал олгоно.
✅️1-р байр – 1 Монголын залуу эмэгтэй эрдэмтдийн эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж оролцох эрхийн бичиг, өргөмжлөл, мөнгөн шагнал
✅️2-р байр - 1, Монголын залуу эмэгтэй эрдэмтдийн эрдэм шинжилгээний хуралд оролцох эрхийн бичиг, өргөмжлөл, мөнгөн шагнал
✅️3-р байр - 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал
✅️Тусгай байр 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал
✅️ Монголын эмэгтэй инженер, эрдэмтэд, технологичид, математикчдийн нэгдсэн байгууллагын нэрэмжит шагнал 1, өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнана.