Монгол Улсын хөгжил, инженерийн боловсрол, бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж, хөгжлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, шийдвэр гаргах түвшинд эмэгтэй эрдэмтэд, технологичид, инженерүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд оршино.
🔬 Шинжлэх ухааны хувь нэмэр
Шинэ мэдлэг, дэвшилтэт шийдлээр шинжлэх ухааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, ирээдүйн хөгжлийн чиглэлийг тодорхойлно.
📚 Судалгаа бол хамтын бүтээл
Судалгааны төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж, дотоод, гадаад хамтын ажиллагаа болон туршлага солилцоог гүнзгийрүүлнэ.
🧠 Оюуны бүтээлийг үнэлж, түгээнэ
Эрдэм шинжилгээ, оюуны бүтээлийг нийтэд түгээх, зохиогчийн эрхийг баталгаажуулах, судлаачдын ажлыг үнэлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
🚀 Инновац бол хөгжлийн гарц
Инженерчлэл, технологи, судалгааны салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, бүтээлч шийдэл, шинэ санааг дэмжинэ.
🌱 Залуу судлаач — Ирээдүйн хүч
Ирээдүйн эрдэмтдийг бэлтгэх зорилгоор сургалт, тэтгэлэг, хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулан залуу судлаачдыг дэмжинэ.
🌟 Эмэгтэй эрдэмтэн — Урам зоригийн эх булаг
Эмэгтэй судлаачдын амжилт, бүтээлийг олон нийтэд таниулж, урамшуулах замаар манлайллыг нь нэмэгдүүлнэ.
🤝 Нийгэмд чиглэсэн бүтээлч алхамууд
Нийгмийн асуудлыг шинжлэх ухааны үүднээс хөндөж, олон нийтэд эерэг нөлөө үзүүлэхүйц үйл ажиллагаа, хэлэлцүүлэг, арга хэмжээг зохион байгуулна.
Нийгэмд чиглэсэн манай зорилго — Хүн төвтэй шинжлэх ухаан
🎤 Танилын хүрээг тэлэх, манлайлах, урам зориг өгөх хурлууд
Улсын болон олон улсын хэмжээнд хурал, хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцогч талуудыг холбох, мэдлэг түгээх, шинжлэх ухаанч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой.
🌍 Хүмүүнлэг үйлсэд шинжлэх ухаанаар хувь нэмэр оруулах
Дотоод, гадаадын хүмүүнлэгийн арга хэмжээнд идэвхтэй оролцож, шинжлэх ухааны үнэ цэнийг нийгмийн бодит хэрэгцээнд нийцүүлэн хэрэгжүүлнэ.
🧭 Шинжлэх ухааны соёл, уламжлалт сэтгэлгээг төлөвшүүлэх
Шинжлэх ухаанч сэтгэлгээг олон нийтэд түгээж, үндэсний соёл, уламжлалаа хадгалан өвлүүлж, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулна.
🔧 Хүүхэд, залуусыг ШИМТ салбарт уриалан дуудах, ирээдүйгээ чиглүүлэх
Хүүхэд, залуучуудад ШИМТ (шинжлэх ухаан, инженерчлэл, математик, технологи)-ийн ач холбогдол, хэрэглээг ойлгуулж, мэргэжлийн чиг баримжаа олгоход нь тусалж, урам зориг өгнө.
🌐 Мэдлэг, туршлага солилцох өргөн сүлжээ
Олон улсын байгууллагуудтай мэдээлэл, туршлага солилцож, хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар шинжлэх ухаан, технологийн хөгжилд хувь нэмэр оруулна.
🤝 INWES, APNN зэрэг байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллах
Дэлхийн болон Азийн түвшний шинжлэх ухааны нэгдсэн байгууллага болох INWES (Олон Улсын Шинжлэх Ухаан, Инженерийн Эмэгтэйчүүдийн Нэгдсэн Байгууллага ), APNN (Ази Номхон Далайн Нэгдсэн Байгууллага)-уудын үйл ажиллагаанд тогтмол оролцож, хамтын төсөл, санаачилгыг дэмжинэ.
🌍 Гадаадад ажиллаж, амьдарч буй монгол эмэгтэй эрдэмтэдтэй хамтрах
Хилийн чанад дахь монгол эмэгтэй эрдэмтэн, судлаачидтай хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан дэмжих орчин бүрдүүлнэ.
🌏 Монгол Улсад ажиллаж буй гадаадын эмэгтэй эрдэмтэдтэй хамтрах
Монголд ажиллаж, судалгаа хийж буй гадаадын эмэгтэй эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж, олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ.
Бидний үйл ажиллагааны ерөнхий тоон мэдээллүүд.
Хэрэгжүүлсэн төсөл
Гишүүнчлэл
Эксперт, ажилтнууд
Техникийн ухааны доктор, дэд профессор, МУ-ын зөвлөх инженер