ХБНГУ-аас Гольфийн багш Д.Очирчулууны санаачилгаар ХБНГУ дахь ОСиЭс Консалтинг ХХК-ийн зохион байгуулсан Зудад нэрвэгдсэн малчдад зориулсан хандивын аянд Герман, Швейцар улсаас сайхан сэтгэлт Монголчууд болон Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, математикчид (МЭИТМЭ)-ийн нэгдсэн холбооны гишүүд нэгдлээ.
Германд амьдарч ажиллаж буй Монголчууд 8,260,900 төгрөг, Швейцар улсад ажиллаж амьдарч буй Монголчууд 3.802.550 төгрөг, МЭИТМЭ-ийн гишүүд 1,212,100 төгрөг, нийт хандивт 13.275.550 төгрөгийг Улсын Онцгой байдлын Ерөнхий газарт хандивлав.
Зудад нэрвэгдсэн малчдад зориулсан хандивын аянд нэгдэж хандив өгсөн хүн бүрт чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Үйл ариун үйлс бүтэж
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Хандивын мэдээллийг дараах холбоосоос авна уу.
https://www.facebook.com/story.php?story_fbid=814168234071738&id=100064357072177&mibextid=QwDbR1
https://nema.gov.mn/post/153705