Эмэгтэй инженерүүд, технологичид, эрдэмтэд, математикчдын нэгдсэн холбооны 7-р бүх гишүүдийн чуулган

2022-11-01 04:57 / Оруулсан: Admin

Эмэгтэй инженерүүд, технологичид, эрдэмтэд, математикчдын нэгдсэн холбоо /МЭИТЭМ/-ны бүх гишүүдийн VII чуулганыг “Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвийн дор Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтран 2022 оны 10-р сарын 22-ны өдөр Эрдэнэт хотод зохион байгууллаа. Тус чуулганд 400 гаруй гишүүд болон бусад байгууллагын төлөөллүүд хүрэлцэн ирж чууллаа. Энэ удаагийн бүх гишүүдийн чуулга нь МЭИТЭМ байгуулагдсаны арван жилийн ойн тэмдэглэлт үйл ажиллагаатай давхацсанаараа онцлог юм. 
 
Чуулганд дэлхийн Эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн нэгдсэн холбоо /INWES/-ын ерөнхийлөгч доктор Жанг Сан Ким цахимаар мэндчилгээ дэвшүүлж, МЭИТЭМ-ийн Удирдах зөвлөлийн дарга доктор П.Ариунболор “МЭИТЭМ-ийн нэгдсэн холбооны өнөө ба ирээдүй” сэдэвт илтгэл толилууллаа. Чуулганд УИХ-ын гишүүн, доктор Ч.Ундрам “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо”, INWES-ын удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн захирал, доктор Б.Батцэнгэл “Тогтвортой хөгжлийн зорилтууд”, Орхон аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, доктор Эрдэнэцэцэг Орхон аймгийн эмэгтэйчүүд-Тогтвортой хөгжил, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Тамгын газрын дарга, доктор Д.Үүрийнтуяа “Эрдэнэт үйлдвэрийн тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо”, МУИС-ийн Номын сангийн захирал, доктор Г.Цэрэн “Хүний харилцаа хандлага амжилтад нөлөөлөх нь” илтгэл тавив.
 
Хүндэтгэлийн үг болон тавигдсан илтгэлийн дараах холбоосоо авна уу.
 
Хүндэтгэлийн үг: Доктор Жан Сан Ким, Дэлхийн эмэгтэй эрдэмтэд, инженерүүд (INWES)-ийн ерөнхийлөгч
 
МЭИТЭМ-ийн одоо ба ирээдүй Татах
 
МЭИТЭМ-ийн ажлын тайлан, төлөвлөгөө Татах