Олон улсын эмэгтэй инженерүүд, эрдэмтдийн нэгдсэн байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн болсон доктор Б.Батцэнгэлд баяр хүргэе.

2020-11-25 23:55 / Оруулсан: Admin

"Олон улсын эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн нэгдсэн байгууллага (INWES)" нь ЮНЕСКО-ийн дэмжлэгтэйгээр шинжлэх ухаан, технологи, инженерийн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн бүтээлч оролцоогоор дамжуулан улс орнуудын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор байгуулагдсан ба одоогоор 60 гаруй орны 250000 гаруй гишүүнтэй, олон улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа сайн дурын ашгийн бус байгууллага юм.
 
Доктор Б.Батцэнгэл нь олон улсын эмэгтэй инженерүүд, эрдэмтдийн нэгдсэн байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож, Монголын эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн нэгдсэн холбоо цаашлаад Монгол орноо төлөөлөн олон улсын хэмжээнд шийдвэр гаргах, манлайлах, удирдах үйлст гар бие оролцохоор боллоо.  
 
Монгол германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн захирал, Монголын эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, доктор Б.Батцэнгэлд олон улсын эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн нэгдсэн байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн болсонд баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөхийн ялдамд Монгол улсаа олон улсын хэмжээнд төлөөлөх, эмэгтэйчүүдийг манайлан удирдах, бусдын сайн сайхны төлөө ихийг хийж бүтээх их үйлст нь амжилт хүсье!
 
 
Монголын эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүд