Протокол

Монголын эмэгтэй эрдэмтэд, инженерүүд,технологичид, математикчдын нэгдсэн байгууллагын бүх гишүүдийн хурлын протокол
 
 
 
Монголын эмэгтэй эрдэмтэд, инженерүүд,технологичид, математикчдын нэгдсэн байгууллагын бүх гишүүдийн хурал нь 2015 оны 11 сарын 14-ны 14:00 цагаас нийт 48 хүний бүрэлдэхүүнтэй эхлэв.
 
Хурлын удирдагч:
 
Монгол Герман ашигт малтмал, технологийн их сургуулийн  профессор Б.Батцэнгэл
 
Хэлэлцэх асуудал:
 
1.   Байгууллагын танилцуулга, удирдах зөвлөлийн гишүүдийг танилцуулах
2.   Байгууллагын өнгөрсөн жилүүдийн тайлан
3.   Байгууллагын ирэх жилийн төсөв, төлөвлөгөө
4.   Байгууллагад үндсэн 5 ажлын хэсэг байгуулах. Үүнд:
a. Гишүүдийг чадваржуулах ажлын хэсэг (зөвлөх, сургалт, дамжаанууд орно)
b.   Нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагааны ажлын хэсэг
c.   Хурал, семинар зохион байгуулах (APNN),
d.   Оюун бүтээлийг суртчилах
e.   Судалгаа, төслийн ажлын хэсэг
5.   Оролцсон гишүүдээс санал асуух
 
Хэлэлцсэн асуудал:
 
1. Байгууллагын үйл ажиллагааны чиглэл, танилцуулга, болон удирдах зөвлөлийн гишүүдийг Т.Амаржаргалан танилцуулав.
2. МЭИТМЭ-ГҮТББ”-н өнгөрсөн жилүүдийн ажлын тайланг П.Ариунболор, Эрдэнэт хот дахь салбарын тайланг Д.Эрдэнэцэцэг нар тус тус гишүүдэд танилцуулав.
3.   Ирэх жилийн  МЭИТМЭ-ГҮТББ”-н төлөвлөгөөг Ч.Ундрам, Эрдэнэт хот дахь салбарын төлөвлөгөөг Б.Энхцэцэг нар тус тус танилцуулав.
4.   Байгууллагад үндсэн 5 ажлын хэсэг байгуулах талаар гишүүд саналаа хэлэв.
 
-           Ц.Нацагдолгор:
 
-       Хороодууд байвал ямар вэ?(Технологи инновацийн хороо, хүнд үйлдвэрийн инженерүүдийн хороо, хөнгөн үйлдвэрийн инженерүүдийн хороо, нийгмийн ухааны хороо, боловсролын хороо гэх мэтчилэн нэрлэвэл зүгээр байх гэж бодож байна.) хэрвээ ингэж хийвэл хөл сайтай байж магадгүй. Хороодуудийг удирдах зөвлөлийн гишүүд хариуцан ажилладаг байвал зүгээр юм.
-       Энэ 5 хороодоос гадна санхүүгийн хороо байх хэрэгтэй. Гишүүд нь өөрчлөгдөж байх хэрэгтэй.
 
-           Б.Бүдээ:
 
-    Ц.Нацагдолгор багшийн хэлсэнээр хороодууд байвал зүгээр.
-    Үндсэн хороодууд байгаад нэгдсэн гишүүдтэй байвал зүгээр хороодуудын удирдагч, гишүүд өөрчлөгдөж байх
-    Хороодууд нь дотроо салбартай байвал зүгээр байх
 
-           Б.Батцэнгэл:
 
-    Санал нийлж байна ажлын хэсгийг хороодууд болгон өөрчлөх хэрэгтэй.
 
5.   Оролцож буй гишүүдээс дараах саналууд ирэв.
 
-           М.Нарантуяа:
 
-      ЕБС-н матиматик боловсролын санар болоод түүний дотор  эмэгтэй сурагчдийн сурлагын амжилт, математикийн хичээлийн хоцрогдолыг арилгах түүнд  хандсан  чиглэлийн үйл ажиллагаа явуулбал зүгээр юм байна.
-      Нийгмийн ухааны салбарын багш, эрдэмтэн, судлаачид өргөжих магадлалтай байна. Хүмүүнлэгийн ухааны салбарын багш нар судалгааны ажилд математик статистик боловсруулах чадамжийг дээшлүүлэх.
 
-           Ц.Нацагдолгор:
 
-        Байгууллагын алсын харааг сайн бодох хэрэгтэй байна.
-        Алсын хараа гэхээр миний ойлгож байгаагаар манай байгууллага юунд хүрэх юм бэ? Гэсэн зорилготойгоо нягт холбогдох ёстой.
-       Удирдах зөвлөлийг гишүүдийг өөрчлөж байх тодорохой хугацаагаар сэлгэгдэх
-       Хамрах хүрээ ямар байх вэ? Бүтэцийн хувьд ямар байх вэ?
-       Эмэгтэйчүүдийн хүрээллийг тэлэх хэрэгтэй.  Энэ байгууллагад орохыг хүссэн хүмүүс байгаа байх.
 
-           Н.Манчук:
 
-       Монгол эмэгтэй эрдэмтэдийн хурал гэж зохион байгуулвал ямар вэ?
-       Санхүүжилтийн асуудалыг шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй.
-       Бизнесийн чиглэлийн хүмүүстэй холбогдож ажиллавал санхүүгийн асуудлыг шийдвэрлэх арга зам гарах байхгэж бодоэ байна.
-           Энхтуяа:
-       Бүх гишүүдийн  судалгааг хийх, эрдэмтэдийг судлах хэрэгтэй байна.
-        Ажлын төлөвлөгөөнд жилд нэг эрдэмтэний ажлыг олж бизнес, төр засгийн байгууллагад хандаж эрдэмтэнг алдаршуулж өгөх хэрэгтэй байх
 
-           Чимгээ:
 
-       Байгууллагад 200 гаруй хүмүүс байна. Ямар чиглэлийн хүмүүс байгаа зэрэг олон мэдээлэлүүдийг мэдэх шаардлагатай байна. Тухайн хүмүүсийн нийгэмд байр сууриа эзлэхэд энэ байгууллага  яаж туслаж чадах вэ? Зэргийг мэдэхийн тулд эдгээр 200 хүнийг судалж үзэх хэрэгтэй байна.
-       Ажлийн төлөвлөгөөнд нэг эрдэмтэний үйлдвэрлэлд нэвтрэхэд бэлэн болсон бүтээгдэхүүнийг хайж олоод энэ дээр бүх хүчээ гаргаж хайж олоод үүнийг нийгэмтэйгээ холбож өгч, бизнесийн байгууллага, төр захиргааны байгуулагад холбож өгвөл зүгээр байх гэж бодож байна.
 
-           Сайнбилэг:
 
-       Энэ байгууллагын алсын хараа гэж юу вэ? Алсын хараандаа дэлхийд монгол улсын эмэгтэй эрдэмтэдийг гаргах гэсэн байна. Солонгосчууд бол залуу эмэгтэй эрдэмтдийг дэмжиж ажилладаг гэж ойлгож байна. Тэгэхээр алсын хараандаа монголын эмэгтэй эрдэмтэдийг дэхийд таниулахын тулд бид нарын хийж чадах зүйл юу вэ гэдгийг гаргаж ирэх хэрэгтэй байх.  
-       Сургалт руу үйл ажиллагаа чиглэсэн байна магадгүй сургалт дагнасан үйл ажиллагаа нь сөрөг үр дүнд хүрж болзошгүй.
 
-           Б.Бүдээ:
 
-       Гадаадын хуралд оролцохдоо баг хамт олноороо явбал хэрэгтэй .
-    Энэ байгууллагыг монголын эмэгтэй эрдэмтэдийн нийгэмлэг болгож өргөжүүлвэл салбар  болгоны эмэгтэй эрдэмтэд оролцох боломжтой.
-        Бизнес эмэгтэйчүүдийн холбоотой хамтарч ажиллаж болно.
-      Үндсэн хороодууд байгаад нэгдсэн гишүүдтэй байвал зүээр хороодуудын удирдагч, гишүүд өөрчлөгдөж байх.
-        Монголчуудын оюуны бүтээлийг дэлхийд таниулах хэрэгтэй.
-       Аливаа байгууллагад санхүүжилтийн асуудал үнэхээр чухал тийм болохоор энэ байгууллагын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй.
-       Би өөрийн мэргэжилийн дагуу лекц уншиж  тодорхой хэмжээний нэмэр оруулж болно.
-       Санхүүжилт олсны дараа салбар салбараар уралдаан явуулах зэрэг үйл ажиллагаа явуулж болно.
 
Шийдвэрлэсэн асуудал:
 
1.   Дээрх асуудлуудийг удирдах зөвлөлийн гишүүд ярилцан тодорхой шийд гаргах
2.   Бүх гишүүдийн хурлыг  жил бүр байгууллага үүсгэн байгуулагдсан өдөр зохион байгуулах
 
Хурал 18:00 цагт өндөрлөв.
 
 
 
 
 
 
Протокол хөтлөсөн:
 
 
         
Нарийн бичиг Ц.Мөнхжаргал
 

 


 

 

 

Холбоосууд

Facebook

Twitter