Тайлан

2015 ОНЫ 11-Р САРЫН 14 ХҮРТЭЛХ
МЭИТМЭ-ИЙН АЖЛЫН ТАЙЛАН
Цахим хуудас
1.  Монголын Эмэгтэй Эрдэмтэд, Инженерүүд, Технологичид, Математикчид Нэгдсэн Байгууллагын цахим хуудас хийгдсэн.
2.  Монголын эмэгтэй эрдэмтдийн олон улсын хурлын цахим хуудас хийгдсэн.
Баяр, нээлтийн үйл ажиллагаа:
1. МЭИТМЭ-ийн бүрэн санхүүжилтээр 2014 оны шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулагдав.  Санхүүжилт 3850000 төгрөг.
2.  Орхон аймагт тус байгууллагын салбар нээгдэв.
Удирдах Зөвлөлийн хурал:
1. 2012 онд 3 удаа
2. 2013 онд 4 удаа
3. 2014 онд 5 удаа
4. 2015 онд 11 удаа
тус тус хуралдав.
Санал асуулга:
1. Солонгосын эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн холбооноос авсан “The 2014 Policy Report onBalanced Development ofHuman Resources for the Future” санал асуулгыг 323 эрдэмтдээс авав.
2. Солонгосын эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн холбооноос авсан “The Glass Ceiling in STEM   in Asia and the Pacific: The 2015 Survey for Science and Engineering Professionals in Asia and the Pacific Nations Network (APNN)” санал асуулгыг 115 эрдэмтдээс авав.
Сургалт лекцүүд:
1. 2015 оны 5-р сарын 5 -нд  АНУ-ын Санфордын их сургуулийн доктор, профессор Ларри Даймондыг  урьж  семинарыг  МИУС-ийн багш нарт лекц уншуулав. Хамтран зохион байгуулсан: МИУС-ийн Сургалтын Нэгдсэн Алба.
2. 2015 оны 6-р сарын 4-нд  БНСУ-ын Солонгосын их сургуулийн профессор. Сан Бан Леег урьж  семинарыг  ШУТИС-ийн багш нарт “Тоног төхөөрөмжийн онлайн оношилгоо” сэдэвт лекц уншуулав. Хамтран зохион байгуулсан: ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний алба.
3. 2015 оны 7-р сарын 2-нд  АНУ-ын Сан Хосе Их Сургуулийн профессор. Роберт  Морелос Загарозаг урьж   ШУТИС-ийн багш нарт“Тоон дохио боловсруулалт” сэдэвт лекц уншуулав.  . Хамтран зохион байгуулсан: ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний алба.
4. 2013-2014 онд Боловсрол Соёл  Шинжлэх Ухааны Яаманд “Инженерийн боловсролын шинэчлэл” сэдвээр 3 удаа илтгэл тавив.
Олон улсын хурал, семинар уулзалт, сургалт:
1. 2015 оны 10-р сард БНСУ-ын Сөүл хотод болсон Залуу эмэгтэй эрдэмтдийн хурал 2 төлөөлөгчийг оролцуулав.
2.  2014 оны 10-р сард АНУ-ын Лос Анжелос хотод болсон олон улсын эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн 16-р их хуралд МЭИТМЭ-ийн 4 төлөөлөгчийг оролцуулав.
3.  2014 оны 10-р сард АНУ-ын Лос Анжелос хотод болсон олон улсын эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн 16-р их хуралд зөвлөлийн гишүүн Б. Энхмаа “Miracle result of Mongolian alive water” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.
4.  2014 оны 9-р сард БНХАУ-д зохион байгуулагдсан Бүрэн механикжсан нүүрсний уурхайн технологи” олон улсын 21 хоногийн сургалтад 5 инженерийг хамруулав.
5.  2014 оны 7-р сард БНСУ-ын Сөүл  хотод болсон Ази номхон далайн бүсийн эмэгтэй эрдэмтдийн уулзалтад төлөөлөгчийг оролцуулж, 1 илтгэл тавьж, 3 ханын илтгэл хэлэлцүүлэв.
6. 2014 оны 7-р сард БНСУ-ын Сөүл хотод болсон Залуу эмэгтэй эрдэмтдийн хурал 2 төлөөлөгчийг оролцуулав.
7.  2013 оны 7-р сард БНСУ-ын Сөүл хотод болсон Ази номхон далайн бүсийн эмэгтэй эрдэмтдийн уулзалтад 1 төлөөлөгчийг оролцуулав.
8. 2013 оны 7-р сард Тайваны Тайпаа  хотод болсон Ази номхон далайн бүсийн эмэгтэй эрдэмтдийн уулзалтад 3 төлөөлөгчийг оролцуулж, илтгэл тавив.
9.  2013 оны 9-р сард БНХАУ-д зохион байгуулагдсан Бүрэн механикжсан нүүрсний уурхайн технологи” олон улсын 21 хоногийн сургалтад 5 инженерийг хамруулав.
10.2012 оны 7-р сард Малайзын Куала Ламбур  хотод болсон Ази номхон далайн бүсийн эмэгтэй эрдэмтдийн уулзалтад төлөөлөгчийг оролцуулж, илтгэл тавив.
11.2012 оны 7-р сард БНХАУ-д зохион байгуулагдсан Бүрэн механикжсан нүүрсний уурхайн технологи” олон улсын 21 хоногийн сургалтад 4 инженерийг хамруулав.
12.2011 оны 7-р сард Австралийн Аделайд хотод болсон олон улсын эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн 15-р их хуралд МЭИТМЭ-ийн 1 төлөөлөгч оролцож, “Women Scientists and Engineers in Mongolia before and after Socialism” сэдвээр илтгэл тавив.
13.2011 оны 7-р сард Австралийн Аделайд хотод болсон Ази номхон далайн бүсийн эмэгтэй эрдэмтдийн уулзалтад 1 төлөөлөгч оролцов.
ТЭТГЭЛГҮҮД:
БНХАУ-ын Шинжлэх Ухаан Технологийн Яам:
1.    2014 онд  5 уул уурхайн инженерийн сургалтын бүрэн зардал,
2.    2013 онд  5 уул уурхайн инженерийн сургалтын бүрэн зардал,
3.    2012 онд  5 уул уурхайн инженерийн сургалтын бүрэн зардал
тус тус олгосон.
Дэлхийн Эмэгтэй Эрдэмтэд Инженерүүдийн нэгдсэн байгууллагаас олгогдсон тэтгэлэг:
1. 2015 онд 10-р сард БНСУ-ын Сөүл хотод болсон Залуу эмэгтэй эрдэмтдийн хурал 3 төлөөлөгчийн бүрэн зардал,
2. 2014 онд АНУ-ын Лос Анжелос хотод болсон олон улсын эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн 16-р олон улсын их хуралд нэг төлөөлөгчийн бүрэн зардал,
3. 2014 онд БНСУ-ын Сөүл хотод болсон Залуу эмэгтэй эрдэмтдийн хурал 2 төлөөлөгчийн, Ази номхон далайн бүсийн эмэгтэй эрдэмтдийн уулзалтад оролцсон нэг төлөөлөгчийн бүрэн зардал,
4.  2013 онд Тайваны Тайпаа  хотод болсон Ази номхон далайн бүсийн эмэгтэй эрдэмтдийн уулзалтад оролцсон нэг төлөөлөгчийн замын зардал,
5. 2012 онд Малайзын Куала Ламбур  хотод болсон Ази номхон далайн бүсийн эмэгтэй эрдэмтдийн уулзалтад оролцсон нэг төлөөлөгчийн зардал,
6.  2011 онд Австралийн Аделайд хотод болсон Ази номхон далайн бүсийн эмэгтэй эрдэмтдийн уулзалтад оролцсон нэг төлөөлөгчийн замын зардал
тус тус олгосон байна.
 МЭИТМЭ-ээс олгосон тэтгэлэг:
1.    Шинжлэх Ухааны Шилдэг Эмэгтэй Эрдэмтэд
a. Анагаах ухааны салбарын шилдэг эрдэмтэн О.Сэргэлэн -1000000төгрөг
b. Байгалын ухааны салбарын шилдэг эрдэмтэн Г.Одонтуяа -1000000 төгрөг
c. Хөдөө аж ахуйн салбарын шилдэг эрдэмтэн Ж.Дүгэрсүрэн -1000000 төгрөг
2.    МЭИТМЭ-ийн тэтгэлэг
a. “МЭИТМЭ-ГҮТББ”-ын нарийн бичиг Уянгад 2000000 төгрөг
b. Ази номхон далайн бүсийн хуралд оролцсон төлөөлөгч нарт дараах тэтгэлгийг олгов. Үүнд:
                       i.    Непалийн төлөөлөгч  Harshana-д 504000 төгрөг, 1500 ам доллар,
                      ii.    Малайзын төлөөлөгч Wai Yie –д 770000 төгрөг,
                     iii.    Японоос уригдаж илтгэл тавьсан доктор Toyoko Imea-д 315000 төгрөг, 150 доллар,
                     iv.    БНСУ-ын төлөөлөгч доктор Sunhee Park-д 504000 төгрөг, 150 доллар,
                      v.    БНСУ-аас уригдаж илтгэл тавьсан доктор БНСУ-ын Ran Baik-д  700 доллар,
                     vi.    Тайваны төлөөлөгчдөд 450  доллар,
                    vii.    Японы төлөөлөгчдөд 525 доллар
3.    МЭИТМЭ-ийн шагнал
a.    Эрдэнэт салбарт 500000 төгрөг
b.    Инженерийн салбарт 500000 төгрөг
c.    Байгалийн ухааны салбарт 500000 төгрөг
d.    Эрүүл мэндийн салбарт 550000 төгрөг
e.    Хувь хүнд олгогдсон шагнал урамшуулал 3622250төгрөг
нийт 10515250 төгрөг, 1425 долларын тэтгэлэг олгосон.
АЗИ НОМХОН ДАЛАЙНБҮСИЙН ЭМЭГТЭЙ ЭРДЭМТЭДИЙН ОЛОН УЛСЫН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
Ази номхон далайн бүсийн эмэгтэй эрдэмтэдийн хурал нь “Боловсролын шинэчлэл ,Инноваци” сэдвийн хүрээндШинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн номын сангийн байранд 2015.06.25-аас 2015.06.27-ний өдрийг хүртэл нийт гурван өдрийн хугацаатай зохион байгуулагдсан.  Тус хуралд 13 орны 29, Монголын 209 төлөөлөгчид оролцов.
2015.06.25-ны өдрийн хурлын үйл ажиллагаа: 2015.06.25-ны өдөр ази номхон далайн эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн байгууллагын гишүүн орнуудын төлөөлөгчдийн уулзалтыг зохион байгуулсан. Хурлыг Монгол Герман ашигт малтмал, технологийн их сургуулийн  профессор Б.Батцэнгэл удирдан явуулж. Хурлын нээлтийн үйл ажиллагааг хурлын дарга Каёко Сугахара, хурлын дэд дарга П.Ариунболор нар хийж гүйцэтгэсэн. Мөн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн ректор Б.Очирбат, Дэлхийн эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн нэгдсэн байгууллагын ерөнхийлөгч Конг-Жоо Лее нар мэндчилгээ дэвшүүлэв. Энэхүү уулзалт нь “Ази номхон далайн  бүсийн орнуудын нэгдсэн байгууллагын түүх, үйл ажиллагаа, цаашдын хөгжил”,“Дэлхийн эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн нэгдсэн байгууллагын түүх, амжилт, зорилт, ирээдүй”“АНУ-ын Эмэгтэй инженерүүдийн нийгэмлэгийн түүх одоогийн хөтөлбөр  ” гэсэн үндсэн гурван илтгэл тавигдсан бөгөөд гишүүн орнууд өөрсдийн байгууллагын үйл ажиллагааг танилцуулав.
2015.06.26-ны өдрийн хурлын үйл ажиллагаа: 2015.06.26-ны өдөр ази номхон далайн бүсийн орнуудын эмэгтэй эрдэмтдийн олон улсын хурлыг зохион байгуулсан. Хурлын Монгол Улсын Их Сургуулийн  Сургалтын нэгдсэн албаны дарга доктор Ч.Ундрам удирдан явуулав. Хурлын  үйл ажиллагаанд  МУ-ын Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны Сайд Л.Гантөмөр , УИХ-н гишүүн М.Батчимэг, Дэлхийн эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн нэгдсэн байгууллагын ерөнхийлөгч Конг-Жоо Лее нар нээж үг хэлэв. Боловсролын шинэчлэлийн талаар нээлттэй хэлэлцүүлэг хийсэн. Үүнд нийтдээ таван илтгэл тавигдсан. Шинжлэх ухаан, инженерийн инноваци сэдвээр салбар салбарын хуралдаан болж салбарын үйл ажиллагааг тус салбар байгууллагын эрдэмтэд хариуцаж ажиллав. Үүний дараагаар шинжлэх ухааны салбарын шилдэг эмэгтэй эрдэмтдийн шагнал гардуулах ёслол болж дурсгалын зураг татуулав.
2015.06.27-ны өдрийн хурлын үйл ажиллагаа: 2015.06.27-ны аяллын үйл ажиллагаа нь Улаанбаатар хотоос- XIII зуун цогцолбор газарлуу автобусаар аялаж нийтдээ зургаан отог газраар аялсан. Үүнд: Өртөө улаа харуулын отог, Урчуудын отог, Хааны өргөө, Бөөгийн отог, ,Малчны отог , Номын өргөө эдгээр газрууд нь тухайн үеийн ёс заншлыг харуулсан өөр өөрийн гэсэн онцлогтой байсан. Үүний дараагаар 13-р зуун цогцолбороос Улаанбаатар хот руу хөдлөх аялал өндөрлөв.
 
 
 

 

 

Холбоосууд

Facebook

Twitter