Байгалийн Шинжлэх Ухааны Шилдэг Эмэгтэй Эрдэмтэн

 

 

 Шинжлэх Ухааны Академийн Хими Химийн Технологийн Хүрээлэнгийн Байгалийн Нэгдлийн Химийн Судалгааны Лабораторийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, дэд профессор,  Ph доктор Г. Одонтуяа

 

Судалгааны чиглэл – Монгол орны эмийн болон ашигт ургамлын хими, биолог, технологийн судалгаа:

Монголын болон дэлхийн хүн төрөлхтөний уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэг, Монгол орны эмийн болон ашигт ургамлын химийн найрлага, бүрэлдэхүүнийг судлах; биологийн идэвхт болон гол үйлчлэгч хоёрдогч метаболитыг ургамлаас ялгаж, молекулын бүтэц байгууламжийг хими, физик, спектроскопын аргуудаар тодорхойлох; ургамлын ханд, цэврээр ялгасан нэгдлийн үл исэлдүүлэх, үрэвслийн эсрэг, зарим ферментийн идэвхэд нөлөөлөх үйлдлийг судлах; ургамлан эмийн түүхий эд, эм бэлдмэлийн чанарын үнэлэмжийн баримт бичиг боловсруулах; ургамлын ханд, ялгасан цэвэр нэгдлийн эм зүй, анагаах ухаан, гоо сайхан, хүнсний үйлдвэрлэл болон бусад салбарт хэрэглэх боломжийг судалж, технолог боловсруулах.

Доктор Г. Одонтуяагийн бүтээлийн товч товчоо

Сүүлийн 20 гаруй жилд дэлхий улс орны уламжлалт анагаах ухааны эм барих, эмчилгээнд хэрэглэгддэг, Монгол оронд ургадаг 20-д зүйл ургамлын химийн найрлага, бүрэлдэхүүн, биологийн идэвхийн судалсны үр дүнд фенол болон терпений ангиллын 200 гаруй нэгдлийг ялгаж, молекулын бүтэц байгууламжийг тогтоосон ба үүнээс 24 нэгдлийг байгалийн шинэ нэгдэл болохыг таньж илрүүлж, молекулын бүтэц байгууламжийг тогтоов.

Судалгааны ажлын үр дүнг нэгтгэн нэг сэдэвт бүтээл – 1, сургалтын гарын авлага ном, орчуулга, хянан тохиосон бүтээл – 11, эрдэм шинжилгээний бүрэн хэмжээний өгүүлэл – 54-г нийтлүүлснээс олон улсын болон гадаадын мэргэжлийн сэтгүүлд – 16, дотоодын сэгүүлд – 38, эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэл – 66, үүнээс олон улсын болон гадаадын хуралд – 35, дотоодын хуралд – 31-ийг тус тус хэлэлцүүлэв. Монгол улсын патент – 2, Монгол Улсын стандарт – 7, БНСУ-н патент – 1, Монгол Улсын үндэсний фармакопейн өгүүлэл 4-г тус тус боловсруулан батлуулсан. Олон улсын болон гадаадын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн 16 бүтээлээс өнөөдрийг хүртэлх хугацаанд гадаад орны судлаачид нийт 180 удаа бүтээлдээ ишилсэн байна

Дэд докторын 1, магистрын 10, бакалаврын 18 ажил тус тус удирдаж хамгаалуулсан.    

Холбоосууд

Facebook

Twitter