Эрүүл Мэндийн Салбарын Шилдэг Эмэгтэй Эрдэмтэн

  АШУҮИС-ийн АУС-ийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч АШУ доктор, Профессор О.Сэргэлэн

Судалгааны  ажлын үр дүнг нэгтгэн нэг сэдэвт бүтээл-2, судалгааны тайлан-12, монографи, ном, товхимол-31, эрдэм шинжилгээний өгүүлэл-117, Эрдэм шинжилгээний илтгэл-324 тус тус хэлэлцүүлэв. дотоодын төсөлт ажил-10, гадаадын төсөлт ажил-14 удаа оролцож, шинэ бүтээл, оновчтой санал, ашигтай загварын гэрчилгээ-18-г  боловсруулан батлуулсан. Дэд докторын-4, магистрын 11, ажил тус тус удирдаж хамгаалуулсан.   

АШУҮИС-ийн АУС-ийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч АШУ доктор,

Профессор О.Сэргэлэнгийн бүтээлийн танилцуулга

1.    Мэс засал болон яаралтай тусламжийг чадавхижуулах нь: 1999 оноос Швейцарийн мэс заслын баг, 2005 оноос ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран төсөл хэрэгжүүлсэн. 2005-2006 онд хөдөө орон нутагт мэс засал хийж хүндэрсэн, нас барсан тохиолдлуудад 120 асуумжаар судалгаа хийж, цаг алдалтыг 50%-р багасгаж, мухар олгой авах мэс заслыг ерөнхий мэдээгүйжүүлэгтэй хийдэг болж, сургалтад 187 сумын эмч давхардсан тоогоор 657 мэс засалч, мэдээгүйжүүлэгч, 29 тасгийн бага эмч, 50 хагалгааны сувилагч нарт сургалт явуулсаны дүнд мэс заслын яаралтай эмгэгийн 75%-г эзэлдэг мухар олгойн мэс заслын дараах хүндрэл, нас баралт 2005 оны үзүүлэлтийг 2011 онтой харьцуулахад 4% буурсан. Үр дүнг “World Journal of Surgery” сэтгүүлд 2 өгүүлэл хэвлүүлсэн. 1 магистр хамгаалсан.

2.    Мухар олгой авах мэс заслын дараах хүндрэлд хийсэн технологийн үнэлгээ: 2005, 2006 онд мухар олгойн мэс заслын хүндрэл, нас баралтад хийсэн үнэлгээнд суурилан 2010, 2011 онд хөдөө орон нутагт мухар олгой авах мэс заслын дараах хүндэрсэн, нас барсан 62 тохиолдолд судалгаа хийж харьцуулахад цаг алдалт 50%, оношлогооны алдаа 2.4%, хүндрэл 0.82%, нас баралт 4% буурсан сайн үзүүлэлт байгаа боловч үйлчлүүлэгчид өөрсдөө дур мэдэн эмчилж цаг алдах, анхан шатны эмчийн оношлогооны алдаа , мэс заслын дараах эрчимт эмчилгээний алдаа буй нь тогтоогдсон.ЭМЯ-ны даалгавараар Мухар олгойн үрэвслийн эмчилгээнд технологийн үнэлгээ хийж 2014 онд ЭМЯ-нд хүлээлгэн өгсөн.

3.    Үүдэл эсийн эмчилгээний нэг хэлбэр нь чихрийн шижингийн эсийн эмчилгээ юм. Чихрийн шижингийн эсийн эмчилгээ төсөл хэрэгжүүлж II хэлбэрийн чихрийн шижинтэй 14 хүнд никель титан шоонд ургуулсан нойр булчирхайн эсийг зохих журмын дагуу арьсан дор нь ариун нөхцөлд тавьж эмчилэхэд үр дүн 86.5% байна. Чихирийн шижингийн эсийн эмчилгээ нь. Монголд хөгжиж эхэлж буй үүдэл эсийн эмчилгээний эхлэл бөгөөд анх удаа Монголын Анагаах Ухааны практикт нэвтрүүлсэн. Үр дүнгээр өгүүлэл 5, магистр 2 хамгаалсан.

4.    Зарим хавдрыг эрт илрүүлэх ген оношлогоо, түүний өвөрмөц бай эмчилгээ болон эмийн мэдрэг чанарыг эдийн өсгөвөрт тодорхойлох арга төсөлт ажил хэрэгжиж байна. Одоогоор хавдарын шугаман эсийг өсгөвөрлөж , бүдүүн гэдэсний хавдартай 5 хүн , элэгний хавдартай 3 хүнд лабораторын түвшинд хавдарын эсийг апоптозод оруулж , хавдарын эсрэг эмэнд мэдрэг чанарыг тодорхойлсон нь үр дүнтэй болсон. Эмнэл зүйн практикт нэвтрүүлэхэд бэлэн болсон. 2 өгүүлэл хэвлүүлж 1 магистр хамгаалсан.

5.    Монгол улсад дурангийн мэс заслыг хөгжүүлэх нь төслийг АНУ-ын Дурангийн Мэс Заслын Нийгэмлэг, АНУ-ын Свансоний Гэр Бүлийн Сан-тай хамтран 2005 оноос гүйцэтгэж УНТЭ, УХТЭ, БОЭТ-үүдэд сургалт явуулж, дурангийн мэс заслын багажийг бэлэглэснээр өнөөдөр цөсний замын мэс заслын 65% нь дурангаар хийгдэж ор хоног 4 дахин, мэс заслын өртөг 71%-р буурч, үйлчлүүлэгчийн гоо сайхан, өвдөлтгүй байх баталгааг хангаж өгч байна. Цөсний хүүдийг авах дурангийн мэс заслын харьцуулсан судалгаагаар 1 магистр хамгаалахад бэлэн болсон. ДЭМБ-ын Lancet сэтгүүлд 1 өгүүлэл хэвлэгдэхээр бүртгүүлсэн. World Journal of Surgery-д 1 өгүүлэл хэвлэгдсэн. Lancet Commision on  Global Surgery-д албан ёсоор уригдсан (2015 оны 05-р сарын 6-7)  Global Surgery and Anesthesia manual, (2015 номын дурангийн мэс заслын хэсэгт зөвлөхөөр оролцсон)

6.    2009 оноос элэг шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг хийж, 2011 оноос БНСУ-ын АСАН Анагаах Ухааны Төвтэй хамтран нийт 18 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн. Одоогийн байдлаар 16 үйлчлүүлэгч эдгэрч ажилаа хийж, амьдралын чанар 90% дээшилсэн, 2014 онд  хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал анх удаа амжилттай хийв. Амьд донороос элэг шилжүүлэн суулгах талаар олон улсын хуралд 5 илтгэл тавив.

7.    Эмнэлзүйн практикт ажилласан тухай. 1982 оноос өнөөг хүртэл УНТЭ, ТТАХНЭ-т гэрээт эмчээр ажиллаж 6200 гаруй өвчтөнд мэс засал хийсэн. Эдгээрээс 580 гаруй нь ходоодны мэс засал, 120 гаруй элэгний мэс засал, цөс, нойр булчирхайн мэс засал болон нарийн бүдүүн гэдэсний томоохон мэс заслуудыг амжилттай хийсэн. Ходоод тайрах мэс заслын шинэ аргачлалыг нэвтрүүлснээр ходоодны мэс заслын хүндрэл 5 дахин буурсан.

 


 

Холбоосууд

Facebook

Twitter