Хөдөө Аж Ахуйн Салбарын Шилдэг Эмэгтэй Эрдэмтэн

 

 ЭШТА, Төслийн удирдагч, Төлийн физиологи, эмгэг судлалын лабораторийн эрхлэгч, Биологийн ухааны доктор /Ph.D/, Дэд профессор Ж.Дүгэрсүрэн 

Боловсрол

 ХААИС, Мал эмнэлгийн хүрээлэн

 ЭШТА, Төслийн удирдагч

 Төлийн физиологи, эмгэг судлалын лабораторийн эрхлэгч

 Биологийн ухааны доктор /Ph.D/, Дэд профессор

Монгол хурганы ходоод, гэдэсний замын зарим бичил биетний биологийн шинж чанар, түүнийг ашиглах нь

сэдвээр  биологийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг 1999 онд  УБ хотод хамгаалсан.

 Судалгааны чиглэл

Тэжээл боловсруулалтын микробиологи, физиологи, өсөлтийн болон тэдгээрийн бодисын солилцоо болон  эмнэл зүй, төлийн өвчин, пробиотикийн чиглэлээр голчлон судалгаа явуулж, эмчилгээ, сэргийлэлт, цаашилбал хурганы хөрвөжих үеийн физиологийн болон архаг цус багадалт, гипогликеми, угтвар ходоодны хөгжлийн дутмагшил, өсөлтийн саатал үүсэх шалтгаан

 

Мэргэжил дээшлүүлсэн байдал

Хоккойдагийн Ракуногийн Их Сургуульд

-      Зочин профессор судлаачаар ажиллаж байна (2015.01.19-03.15)

Сингапурын Үндэсний Их Сургуульд

- Сүүнхүчлийн бактерийн  молекул биологийн (PCR) судалгаа (2013.06.10-06.30)

Солонгосын Хүнс Судлалын Их Сургуульд  

-Хүнсний бүтээгдэхүүнд  чанарын хяналт тавих (2010.07)                                                            

БНУ-ын  Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд

-  Микробиологийн чиглэлээр (1995.12, 1999.02 )

БНХАУ-ын Бээжингийн Академийн хүрээлэнд

-  Микробиологийн чиглэлээр (1992.12)

ОХУ-ын Амьтны тэжээллэг болон биохимийн хүрээлэнд

- Микробиологийн чиглэлээр (1991-11,  1997.10)

 

Ажил, мэргэжлийн туршлага

Монгол улсын хөдөө аж ахуйн салбарын суурь шинжлэх ухаан болох мал эмнэлгийн шинжлэх ухаанд 1990-ээд оноос судалгааны ажлаа гүйцэтгэж ирлээ. Энэ хугацаанд шинжлэх ухаан технологийн 9, инновацийн 2, цөм технологийн 1, суурь судалгааны 3, гадаадтай хамтарсан 6 төсөлд ажиллаж байснаас ШУТ-ийн 2, инновацийн 1, цөм технологийн 1, гадаадтай хамтарсөн  3 төслийн удирдагчаар амжилттай  ажиллаж байсан, одоо ч үргэлжлүүлэн ажиллаж байна.

Төл, өсвөр малын тэжээл боловсруулах үйл ажиллагааны хөгжил, өсөлтийн саатал, өвчлөл, хорогдол, зэргийг бэлчээрийн маллагааны нөхцөлтэй холбон судлаж, тэдгээрийн физиологийн зарчимд тулгуурласан эмчлэн сэргийлэх арга, шинэ болон шинэчилсэн бэлдмэлүүд, түүний дотор моно, ди, поливаленттай Лактобактерин СТХ I, II, III” цуврал шинэ ПРОБИОТИК бүтээгдэхүүний технологийг боловсруулан мал эмнэлгийн эмийн бүртгэлд оруулан, улсын стандарт (MNS 4877:99, 4877:02:2001, 5427:2005, 6181:2010, MNS 1877, BS 22.42.99), патент (№ 1583, 1584, 2817, 2818, 35428, 3543), мал эмнэлэгт эмийн (гэрчилгээ №37; 53), хүн амын хэрэгцээнд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн (гэрчилгээ №70, 71)-ыг, боловсруулж, баталгаажуулан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь  антибиотик ба сульфаниламидийн эмийн оронд хэрэглэх импортын эмийг орлож яадах эмчилгээний идэвх өндөртэй, дотоодын зах зээлд ихээхэн эрэлт хэрэгцээтэй эмийн нэг болж чадсан.

Биологийн идэвхтэй сүүнхүчлийн бактери, бифидобактери, пропионхүчлийн бактери, эслэг задлах болон амилолитик идэвхтэй бактери, субтилис  бактериудыг in vitro орчинд микробиологийн аргаар үржүүлж  нянгийн уураг гарган авснаар биобүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бий болгосноос гадна сүүнхүчлийн нян агуулсан “Лактобактерин СТХ болон СТӨ” хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг зохион бүтээж монголд анх удаа ШИНЭ ПРОБИОТИКүйлдвэрлэхийн хамт түүнийг мал эмнэлгийн эмчилгээ-сэргийлэлтэнд  болон хүн амын хүнсний нэмэлт– сувиллын  бүтээгдэхүүний зориулалтаар хэрэглэх боломжийг бүрдүүлж онолын үндэслэлийг гарган баталгаажуулсны дээр эх орны Лактобактерин СТХ пробиотик бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийг боловсруулсан.

 

Баталгаажсан, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн

-      Лактобактерин СТХ – I, II, III цуврал (мал эмнэлгийн болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн    хэлбэрээр)

-      Лактопаст (СТӨ)

-      Пропио-целло

-      Пропиобак

-      Амило-Целло

-      Бифидолакт

 

Салбарын сургалт, судалгааны ажилд оруулсан бодитой хувь нэмэр

Төлийн тэжээл боловсруулалтын физиологи, микробиологи, эмнэлзүй, өсөлтийн физиологийн онцлогийг судлаж, эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн чиглэлийг хөгжүүлэхийн тулд өөрийн эрдмийн шавь нарыг тухайн сэдвүүдээр сургах замаар 3 дипломын ажил, 8 магистрын ажил удирдан хамгаалуулсны дээр  2 докторын ажил удирдаж байна.

Ажиллах хугацаандаа эрдэм шинжилгээний өгүүлэл 140 гаруй сурталчилгааны өгүүлэл 20-г нийтлүүлж, үндэсний болон олон улсын хуралд 60 гаруй идаа илтгэл тавьж, хэлэлцүүлэхийн зэрэгцээ, нэг сэдэвт бүтээл 1, ном товхимол 1, гарын авлага 1-ыг бичиж, 2 ном редакторлаж, өөрийн судалгааны үр дүнд тулгуурлан, мөн бусад судлаач нартай хамтарч заавар, стандарт 12-ыг боловсруулан үйлдвэрлэлд шилжүүлсэн буюу нэвтрүүлж, улсын шинэ бүтээл 5-ыг туурвиж, патент 7-г авсан.

 

Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх, гадаад хамтын ажиллагаа

Азийн Сүүнхүчлийн Бактери Судлаачдын Холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг бөгөөд II, III, IY, Y, YI, YII, YIII  бага хуралд өөрийн орныг төлөөлөн оролцож 7 удаа оролцохын зэрэгцээ, судалгааны ажлын талаар илтгэл тавьж хэлэлцүүлдэг

Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд  өөрийн лабораторийн пробиотикийн баг хамт олны оролцоотойгоор  олон улсын бага хурлыг зохион байгуулсан. Үүнд:

1. Биологийн ашигтай бичил биетний судалгаа-пробиотикийн үйлдвэрлэл-хэрэглээ”эрдэм шинжилгээний бага хурал.  2008 оны 2-р сарын 15. Нийт 50 гаруй судлаачид оролцсож, хурлын материалыг эмхэтгэж хэвлүүлсэн.
2. Asian symposium “Lactic Acid Bacteria in Research and Industry” Aug.27-28. 2008. UB.Mongolia. Гадаадын 13 орны 38 судлаачид, өөрийн орны 70 гаруй судлаачид оролцож, хурлын материалыг эмхэтгэж, англи хэл дээр хэвлүүлсэн.
3. The features and productivity of yaks and camels” сэдэвт YAK and CAMEL WORKSHOP - 2014-ийг  Германы “Yak and camel” холбоотой хамтран зохион байгуулсан. Ulaanbaatar, Mongolia. July 22, 2014 зохион байгуулсан.  Сургалтанд  60 гаруй судлаачид хамрагдсан, хурлын материалыг эмхэтгэж, хэвлүүлсэн.

 

4. Scientific aspects for use of probiotics” нэртэй  AFSLAB Meeting-2015 International Symposium-ийг  August 24-25, 2015. Ulaanbaatar, Mongolia зохион байгуулсан.  Симпозиумд  Японы 2, Тайваны 7, Монголын 40  нийт 3 орны 50 гаруй судлаачид оролцож, хурлын материалыг эмхэтгэж, англи хэл дээр хэвлүүлсэн.

 

 

 

Холбоосууд

Facebook

Twitter