Бидний тухай

  МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ ЭРДЭМТЭД ИНЖЕНЕРҮҮДИЙН НЭГДСЭН БАЙГУУЛЛАГА

Танилцуулга 

Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, эрдэмтэд, математикчдын нэгдсэн байгууллага /МЭИТЭМ/ нь дэлхийн эмэгтэй инженерүүд, эрдэмтдийн нэгдсэн байгууллагын  Монгол дахь салбар  бөгөөд шинжлэх ухааны салбарын эмэгтэйчүүдийн хамтын үйл ажиллагааг бүх талаар дэмжин улс орны хөгжил, инженерийн бүтээн байгуулалт, инновацийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор сайн дурын үндсэн дээр 2012 онд үүссэн, нийгэмд үйлчлэх, ашгийн бус байгууллага юм.

Бид эх орны хөгжлийн гол түлхүүр нь боловсрол, инженерийн бүтээн байгуулалт, инновацийн хөгжил гэж үздэг бөгөөд үүссэн цагаасаа энэ салбарт хүний нөөцийн боловсролыг дэмжин олон улсын тэтгэлэгт хөтөлбөр, давтан, мэргэжил дээшлүүлэх сургалт семинарыг гадаад дотоодод байнга зохион байгуулж ирлээ.Түүнчлэн эрүүл мэнд, нийгэм болон хөдөө аж ахуй, уул уурхай, барилга зэрэг үйлдвэрлэлийн олон салбарт инженерийн оновчтой шийдэл, хөгжлийн гарц нь хүлээгдэж байгаа тулгамдсан асуудалд гол анхаарлаа чиглүүлэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Алсын хараа

 Дэлхийд Монголын эмэгтэйчүүд

Эрхэм зорилго

Улс орны хөгжил, нийгэм, инноваци, инженерийн бүтээн байгуулалт, шинжлэх ухааны салбарт бодитой хувь нэмэр оруулдаг дэвшилтэт, цогц үйл ажиллагаатай эмэгтэйчүүдийн тэргүүлэх байгууллага байна.

Үнэт зүйлс

•Монголын эмэгтэйчүүдийн бүтээл, шинэлэг санаа

•Эв нэгдэл, арга билиг

       Үйл ажиллагааны чиглэл

МЭИТЭМ нэгдсэн байгууллага нь хөгжлийн гол түлхүүр нь инженерийн бүтээн байгуулалт, инновацийн хөгжил гэж үздэг бөгөөд үүссэн цагаасаа энэ салбарт хүний нөөцийн боловсролыг дэмжин олон улсын тэтгэлэгт хөтөлбөр, давтан, мэргэжил дээшлүүлэх сургалт семинарыг гадаад дотоодод байнга зохион байгуулж ирлээ. Түүнчлэн эрүүл мэнд, уул уурхай гэх мэт олон салбарт инженерийн оновчтой шийдэл, гарах гарц хүлээж байгаа тулгамдсан асуудалд гол анхаарлаа чиглүүлэн дараах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

  •  Хурал зохион байгуулах, оролцох
  • Судалгааны ажил хамтран гүйцэтгэх, харилцан туршлага солилцох
  • Бүтээлч ажлуудыг сурталчлах, таниулах, хэрэгжүүлэх
  • Сургалт, тэтгэлэгт хөтөлбөр зохион байгуулах
  • Эмэгтэйчүүдийг инновацийн хөгжил, инженерийн бүтээн байгуулалт,шинжлэх ухааны салбарт татан оролцуулах үйл ажиллагаа зохион байгуулах
  • Судалгааны ажил, бүтээлүүдийг төр засгаар үнэлүүлэх, урамшуулах ажлуудыг санаачлан зохион байгуулах
  • Оюуны бүтээлийг хэвлүүлэх, баталгаажуулахад дэмжлэг үзүүлэх
  • Нийгэмд чиглэсэн оюуны соёл, уламжлалыг соён гэгээрүүлэх
  • Олон улсын хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох, зохион байгуулах

Холбоосууд

Facebook

Twitter