"Шинжлэх ухаан-Бүтээл-Инноваци" сэдвийн хvрээнд залуу эмэгтэй судлаачдын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.

  • Нүүр хуудас »
  • "Шинжлэх ухаан-Бүтээл-Инноваци" сэдвийн хvрээнд залуу эмэгтэй судлаачдын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.

          2017 оны 12-р сарын 01-ний өдөр УИХ-н гишүүн, БСШУССайд Ц.Цогзолмаагийн ивээн тэтгэлгээр Монголын Эмэгтэй Инженерүүд Технологичид Математикчид Эрдэмтдийн нэгдсэн байгууллагын Багануур салбар болон Багануур дүүргийн ИТХурал, Засаг даргын Тамгын газар хамтран "Шинжлэх ухаан-Бүтээл-Инноваци" сэдвийн хүрээнд залуу эмэгтэй судлаачдын эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү хурлаас эхний гурван байрт шалгарсан залуу судлаачдыг мөнгөн шагнал, Монголын залуу эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн хуралд оролцох эрх, тусгай байрт шалгарсан залуу судлаачдыг үнэ бүхий зүйлээр шагнав. Дараагийн шатны хурлаас шалгарсан тохиолдолд БНСУ-д болох олон улсын залуу эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн хуралд оролцох тэтгэлгээр шагнагдах юм.

Шинжлэх ухааны академийн хими, химийн технологийн хүрээлэнгийн материал судлал технологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант У.Баярзул “Багануурын нүүрсний үнсээр шинэ материал гарган авах судалгаа “ сэдвээр 1-р байр,

“Ойн зарим зүйл ургамлаас биологийн идэвхит үнэрийн түүхий эд гарган авах асуудал” сэдвээр Хими, химийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, магистр Н. Жавзмаа 2-р байр,

“TRISO түлш бүхий түлшний эвлүүлгийн нейтроник анализ” сэдвээр Монгол улсын их сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, Хими биологийн инженерчлэлийн тэнхимийн Цөмийн эрчим хүч, магистрант Б.Хөхсувд 3-р байр,

“ Суралцагчийн сурлагын ахицыг үнэлэх нэгэн аргачлал, туршилт үр дүн” сэдвээр Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн багш, магистр Н.Цэнхэрхэрлэн тусгай байрт тус тус шалгарлаа.

Тус хурлын илтгэлийг доорх таван хүний бүрэлдэхүүнтэйгээр шүүж шилдэг залуу эмэгтэй судлаачдыг шалгаруулсан байна.
1. Ерөнхий шүүгч - Багануур дүүргийн ИТХ-ын дарга С.Даваасүрэн
2. Шүүгч- Багануур дүүргийн Засаг даргын орлогч Т.Отгонболд
3. Шүүгч-МУИС-ийн захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, эдийн засгийн ухааны доктор Ч.Ундрам
4. Шүүгч-МУ-ын зөвлөх инженер, техникийн ухааны доктор П.Ариунболор
5. Шүүгч-Багануур дүүргийн ЭМН-ийн нийгмийн эрүүл мэнд хариуцсан орлогч дарга, нийгмийн эрүүл мэндийн ШУ-ны магистр З.Дэлгэрмаа

Улаанбаатар хотоос болон Эрдэнэт, Дархан, Говьсүмбэрээс ирж оролцож байгаа нь судлаачдын эрэлт хэрэгцээ, оюуны чадамж өндөр байгааг илтгэж байлаа.

       МЭИТМЭ –ийн нэгдсэн байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн дэд захирал Ч.Ундрам уг арга хэмжээг дэмжиж зохион байгуулсан БСШУССайд Ц.Цогзолмаа, Багануур дүүргийн ИТХурал, Засаг дарга болон түүний Тамгын газар эрдэм шинжилгээний хуралд ач холбогдол өгч хурлыг дуустал идэвх санаачлагатай ажилласныг тэмдэглэн ажил хэрэгч сайхан хамт олон байна хэмээн амжилт хүслээ.
Мөн ИТХ-ын дарга С.Даваасүрэн илтгэл бүрт дүгнэлт өгч орон нутагт хэрэгжүүлэх боломжтой асуудал дэвшүүлсэн илтгэлүүдийг сайшаан тэмдэглэж хамтран ажиллах саналтай буйгаа илэрхийллээ.

Холбоосууд

Facebook

Twitter