О.Сэргэлэн ДЭЛХИЙН ШИЛДЭГ таван мэс засалчийн нэг боллоо

  • Нүүр хуудас »
  • О.Сэргэлэн ДЭЛХИЙН ШИЛДЭГ таван мэс засалчийн нэг боллоо

          Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Монгол улсын зөвлөх эмч, профессор О.Сэргэлэн 2017 оны дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэг боллоо.

Тэрбээр өнөөдөр Дэлхийн мэс засалчдын хамгийн том байгууллага болох "American College of surgeons”-оос шилдэг мэс засалчийнхаа шагналыг гардсан байна. 

"American College of surgeons” нь АНУ-д 1913 онд байгуулагдаж, өдгөө олон улсын 80 мянган мэс засалчийг эгнээндээ нэгтгэжээ. Уг байгууллага нь жил бүр хийж бүтээснээр нь шигшин дэлхийн шилдэг таван мэс засалчийг тодруулдаг байна.

 

Мэс засалчдын олимп гэж тодорхойлж болох уг шагналд энэ жил дэлхийн 70 гаруй мэс засалч өрсөлдсөн аж. Монгол улсын зөвлөх эмч, профессор О.Сэргэлэн шагнал гардахынхаа өмнө “Энэ нь дэлхийд мэс заслын чиглэлээр Монгол хүн эн зэрэгцэж чадахуйц оюуны чадамжтайн баталгаа гэж харж байна. Хамгийн гайхалтай нь миний багш Ли профессорын багш Макучи профессортой зэрэгцэж уг шагналыг авна гэж бодохоор өөрөөрөө, Монгол улсаараа, хамт олноороо бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байна” хэмээн сэтгэгдлээ хэлсэн юм. 

О.Сэргэлэн нь Монгол улсын Шинжлэх ухааны доктор гуравхан эмэгтэй мэс засалч байдгийн нэг бөгөөд хүний төлөө зүтгэсэн өнөөдрийг хүртэлх хугацаанд олон мянган мэс засалчийг ар араасаа төрүүлсэн байна.

Мөн Монголд эрхтэн суулгах мэс засал, дурангийн мэс заслын талаар ямар ч ойлголт, төсөөлөлгүй байхад уйгагүй зүтгэлийнхээ үр дүнд анх эх орондоо нэвтрүүлж, нутагшуулсан гавьяатай эмч билээ.  

"Дэлхийн мэс засалчдын олимп” гэж хэлж болох уг тавцанд энэ жил Монгол мэс засалч тэр дундаа О.Сэргэлэн эмч багтсан нь Монгол эмч нарын чадал чансаа олон улсад ямар түвшинд явааг илтгэх биз ээ.

Мэс засалч О.Сэргэлэнгийн "Монгол бахархал" буланд өгсөн дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНДЭЭС уншаарай.

 

Эх сурвалжийг: http://news.gogo.mn/r/216576 -ээс.

 

 

Холбоосууд

Facebook

Twitter