Удирдах зөвлөлийн хурал боллоо.

  

         МЭИТМЭ-ийн нэгдсэн байгууллагын удирдах зөвлөлийн ээлжит бус хурал 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр МУИС-ийн I байранд амжилттай болж өндөрлөлөө.

Тус хурал 60%-ийн ирцтэйгээр хуралдаж 2017 оны 10 сар хүртэлх хийж гүйцэтгэсэн ажлын тайлантай танилцсан бөгөөд WSTEM-ийн удирдах зөвлөлийн гишүүн, Ч.Ундрам INWES-ийн удирдах зөвлөлийн гишүүн болсонтой холбогдуулан цаашид хийгдэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн санал бодлоо солилцлоо.

Мөн МЭИТМЭ-ийн нэгдсэн байгууллагын Дархан, Эрдэнэт, Багануур зүүн бүс дэх 3 салбарын эмэгтэй эрдэмтэд, инженер, технологич, математикчдын талаар ярилцав. 

Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Ундрам МУИС-ийн 75 жилийн ойн үеэр нээлтээ хийсэн Номын сангийн шинэ байртай танилцах аялал зохион байгуулсан нь энэ удаагийн хурлын онцлох үйл явдал байлаа.

 

Номын сангийн шинэ байрны баруун жигүүрт төрөлжсөн уншлагын танхим, зүүн жигүүрт хэд хэдэн лекц, хурлын танхимуудтай, дээд давхруудад лабораториуд байх агаад интерьер дизайн, өнгөний сонголтыг тун гайхалтай шийджээ. Түүнээс гадна МУИС-ийн Эрдмийн музей, нэрийн барааны дэлгүүр, номын дэлгүүр, оюутны буфеттэй танилцлаа.

Монголын дээд боловсролын салбарт шинэ нүүр царай болсон эрдэм шинжилгээ, сургалт-судалгааны түшиц номын сан-мэдээллийн төвтэй танилцсандаа удирдах зөвлөлийн гишүүд туйлын баяртай байлаа.

 

 

 

Холбоосууд

Facebook

Twitter