ЗАЛУУ ЭМЭГТЭЙ ЭРДЭМТЭД, ИНЖЕНЕРҮҮДИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

  • Нүүр хуудас »
  • ЗАЛУУ ЭМЭГТЭЙ ЭРДЭМТЭД, ИНЖЕНЕРҮҮДИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

 ЗАЛУУ ЭМЭГТЭЙ ЭРДЭМТЭД, ИНЖЕНЕРҮҮДИЙН

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ.

Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, эрдэмтэд, математикчдын нэгдсэн байгууллагаас анх удаа зохион байгуулж байгаа “Залуу эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн эрдэм шинжилгээний хурал” нь 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр МУИС-ийн Төв байранд болж өнгөрлөө. Цаашид жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байна.

“Залуу эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн эрдэм шинжилгээний хурал” нь эмэгтэй докторант, магистрантуудын эрдэм шинжилгээний судалгаа, шинэ санаа, бүтээлч сэтгэлгээгээр бий болсон бүтээлийг шалгаруулж, олон улсад таниулах зорилготой юм. Энэ зорилгынхоо хүрээнд шалгарсан судлаачийг жил бүр зохион байгуулагддаг Ази номхон далайн  бүсийн  орнуудын эмэгтэй инженерүүд, эрдэмтдийн эрдэм шинжилгээний хуралд оролцох эрх олгож, бүрэн санхүүжүүлдэг байна.

  Энэ удаагийн хурал нь ШИНЖЛЭХ УХААН-БҮТЭЭЛ-ИННОВАЦИ сэдвийн дор явагдаж, шалгарсан 5 бүтээлээс Монголын Үндэсний Их Сургуулийн докторант Х.Эрдэнэчулууны “ПЛС дээр суурилсан шуурхай ажиллагааны лабораторийн зохион бүтээлт сэдэвт судалгааны ажил шалгарч Ази номхон далайн  бүсийн  орнуудын эмэгтэй инженерүүд, эрдэмтдийн эрдэм шинжилгээний хуралд оролцох эрхээр шагнагдлаа. Энэхүү судалгааны ажил нь шуурхай ажиллагааны инженер техникийн ажилчдын хэвийн болон аваар саатлын үеийн сэлгэн залгалтын үйлдлийг байран дээрээс болон алсаас түргэн шуурхай удирдах дадал, чадварыг нэмэгдүүлж, сэлгэн залгалтын үеийн аваар, саатлын тоог бууруулах ач холбогдолтойгоороо онцлог юм.

Тус хуралд ирүүлсэн судалгааны ажлууд нь судалгааны ажлуудын цар хүрээ, шинэлэг байдлаараа сонирхол татсан, амьдралд хэрэгжих ач холбогдлоор өндөр, сайн судлагдсан ажлууд болсон байна гэж шүүгчид дүгнэв.

 

Монголын Үндэсний Их Сургуулийн докторант Х.Эрдэнэчулуун

 

Оролцсон нийт судлаач эмэгтэйчүүддээ улс орны хөгжил, шинжлэх ухааны салбарт бодитой хувь нэмэр оруулахыг хүсэн ерөөе.

Холбоосууд

Facebook

Twitter