Хуш модны самран жигнэмэг

2018-03-05 10:22 / Оруулсан: Admin

Бэлдэх хугацаа: 20 мин | Жигнэх хугацаа: 12 мин | Нийт хугацаа: 32 мин

 

Орц:                                                                                                                                                     

  • 175 гр гурил
  • 35 гр бүхэл үрийн гурил
  • ½ цайны халбага хүнсний сода
  • ½ цайны халбага давс
  • 150 гр элсэн чихэр
  • 75 гр хуурсан хуш модны самар
  • 165 гр давсгүй цөцгийн тос, тасалгааны хэмд
  • 1 өндөг
     

Хийх заавар:

  1. Том саванд гурил, сода, давсаа хольж хутгана. Зууха 180°-д халааж бэлтгэнэ.
  2. Бутлагчинд хуш модны самраа хийж жижг болтол бутлана. Гэхдээ нялцгай болтол нь бутлаж болохгүй.
  3. Элсэн чихэр дээрээ цөцгийн тосоо нэмж хөвсгөр болтол хутгана. Дараа нь өндгөө нэмж сайтар хутгаад гурил, нутагласан самраа нэмж нэгэн бүхэл болтол хутгана.
  4. Бэлэн болсон зуурмагаа 3-5см диаметртэй гонзгой хэлбэр оруулаад хүнсний скочоор сайтар ороож хөргөгчинд хамгийн багадаа 2 цаг амраана.
  5. Зуурмагаа хөргөгчнөөсөө гарган 5-6мм зузаантай хэрчиж, бөөрөнхий хэлбэрт оруулад дээр нь 3-4 ширхэг хуш модны самар шигтгэж өгнө.
  6. Листэн дээр калькан цаас дэвсээд бэлдцээ өрнө. Бэлдцийг ойролцоогоор 12минут зууханд жигнэнэ. Бэлэн болсон жигнэмэгээ хөргөсний дараа өөр саванд хийнэ.
     

Эх сурвалж:

https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fhonest-food.net%2Fforaging-recipes%2Fsweets-and-syrups%2Fpine-nut-rosemary-cookies%2F&h=ATOj0OLjA0PnlVrlS6Ug1yvUz878MprBSOeMCea2RT_j0IEALnOsmnR4BgoNfpCtImcJylADcWKPs8mn-UNl-B4CNDccd9o4qW1Lzx3gqJYQf3bEULA