Хуш модны самар уламжлалт эмчилгээнд

2018-03-05 10:14 / Оруулсан: Admin

Орос, Монгол, Хятадын уламжлалт анагаах ухаанд хуш модны самрыг төрөл бүрийн өвчин өвчлөлд хэрэглэдэг байжээ.

Сибирчүүд хушны самрыг биенээс илүүдэл давс, тунадас зайлуулагч шилдэг эм гэж үздэг байсан ба энэ зориулалтаар самрын үрээр спиртэн ханд бэлтгэн өдөр бүр 1 дуслаар ууж хэрэглэдэг байв. Мөн хатигийг зөөллөж, хагалах зорилгоор самрыг бяцалж тавьдаг байсан төдийгүй үлд, хайрсыг анагаах зорилгоор самрын хальс, шаар дэвтээсэн халуун усанд ордог байжээ.

Үе мөчний өвчин, бодисын солилцооны алдагдлын үед самрыг спиртэнд хандлан хэрэглэдэг эртний арга байдаг ба энэхүү хандыг бэлтгэхдээ ястай нь нунтагласан хуш модны самар дээр архи нэмээд 7 хоног хадгалсны эцэст шүүж аван 1,5-2 сарын турш хэрэглэдэг байжээ. Хоол боловсруулах эрхтний хямралын үед энэхүүү спиртэн хандыг хэрэглэх нь өвчин намдаах болон үрэвсэл дарах ач холбогдолтой аж. Сибирийн домч нар шамбарамын үед энэхүү ясны спиртэн ханд хэрэглэхийг зөвлөдөг байна.