Боловсролын шинэчлэл, инноваци

АЗИ НОМХОН ДАЛАЙН ЭМЭГТЭЙ ЭРДЭМТДИЙН ОЛОН УЛСЫН ХУРАЛ

2015 оны 6-р сарын 25-27

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Номын Сан, Улаанбаатар хот, Монгол Улс


 

 

 

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ

 

Хүндэт оролцогчдоо

Дэлхийн эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн нэгдсэн байгууллагын ерөнхийлөгчийн хувиар ази номхон далайн бүсийн эмэгтэй эрдэмтдийн хуралд оролцогч та бүхэнд чин сэтгэлийн угаас энэ өдрийн халуун мэндийг дэвшүүлж байна. Ази номхон далайн бүсийн эмэгтэй эрдэмтдийн тавдугаар олон улсын хурлыг манай байгууллагын шинэ гишүүн Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, эрдэмтэд, математикчдын нэгдсэн байгууллага Улаанбаатар хотод зохион байгуулж байгаад бахархаж байна.

Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, эрдэмтэд, математикчдын нэгдсэн байгууллагын тэргүүн Доктор Пүрвээгийн Ариунболор болон бусад удирдах зөвлөлийн гишүүд, ази номхон далайн бүсийн эмэгтэй эрдэмтдийн хурлыг зохион байгуулахаар бэлтгэж байгаад, мөн 2015-2017 оны гол зохион байгуулагч Японын эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн нэгдсэн байгууллага, тус хурлын дарга Каёко Сугахара, бүх илтгэгчид болон олон орноос хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд талархал илэрхийлье.
 
Дэлхийн эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн нэгдсэн байгууллага нь ЮНЕСКО-тай хамтран ажилладаг олон улсын төрийн бус байгууллагуудын нэгдэл ба “Шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн салбарын бүх хүрээнд эмэгтэйчүүд, охидыг татан оролцуулах замаар дэлхийн нийтэд илүү сайн сайхан ирээдүйг бий болгох” гэсэн алсын харааг тунхаглан зарласан билээ. Дэлхийн эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн нэгдсэн байгууллага дэлхийн булан бүрд шинжлэх ухаан, инженерийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих зорилгоор 1964 оноос хойш дэлхийн эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн хурлыг гурван жил тутамд зохион байгуулж ирсэн бөгөөд 16 дугаар хурал АНУ-ын Лос Анжелес хотод 2014 оны 10 дугаар сард зохион байгуулагдсан билээ. Эдгээр хурлуудад зарим гишүүн орнуудын төлөөллүүд хүрэлцэн ирэх боломжгүй байдаг. Иймд бүс нутгийн хэмжээнд тус байгууллагын үйл ажиллагааг явуулах, сурталчлах, нийтлэг эрх ашгийг хамтдаа хамгаалан хэрэгжүүлэх зорилгоор 2011 онд дэлхийн эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн нэгдсэн байгууллагын далбаан дор ази номхон далайн бүсийн орнуудын нэгдсэн байгууллагыг үүсгэн байгуулж анхны хурал 2011 онд Австралийн Аделейд, хоёрдугаар хурал 2012 онд Малайзын Куала Лампур, гуравдугаар хурал 2013 онд Тайваны Тайпай, дөрөвдүгээр хурал БНСУ-ын Сөүл хотуудад тус тус амжилттай зохион байгуулсан. Ази номхон далайн бүсийн орнуудын нэгдсэн байгууллага нь Тайван, Монгол, Непал, Шри-Ланк, Вьетнам зэрэг азийн бүх орнуудад мэдээллийг хүргэх үүднээс улс орнуудын илтгэлийг хэвлэдэг ба тус байгууллагын бодлого, баримтлах зарчим зэргийг агуулсан гарын авлага боловсруулан баталсан юм.         
 
Дэлхийн эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн нэгдсэн байгууллага нь аль болох олон эмэгтэй эрдэмтэд, инженерүүдэд энэ байгууллагын үр шимийг хүртээх зорилгоор бүсийн нэгдсэн уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай. Ази номхон далайн бүсийн эмэгтэй эрдэмтдийн хурлаар олон улсын хамтын ажиллагаанд эмэгтэйчүүдийг татан оролцуулах, нийтлэг сэдэв, төсөл, санаачилгыг хэлэлцэх нь илүү үр дүнтэй байх ба бид цаашдаа илүү нягт, байнга хамтран ажиллах болно.
 
Би энэ удаагийн ази номхон далайн бүсийн эмэгтэй эрдэмтдийн хурал нь монголын болон ази номхон далайн бүсийн эмэгтэй эрдэмтэд инженерүүдийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах түүхэн үйл явдал болно гэдэгт итгэж байна.
 
Ази номхон далайн бүсийн эмэгтэй эрдэмтдийн тавдугаар хурал дээр “Боловсролын шинэчлэл ба инноваци” сэдвээр явагдана. Өөрсдийн туршлага, эрч хүч, хүсэл тэмүүлэл, хамтын ажиллагаа, ирээдүйнхээ талаар санал бодлоо хуваалцан бие биеэсээ суралцан дэлхийн нийтэд илүү сайн сайхан ирээдүйг бий болгоход эмэгтэй эрдэмтэд, инженерүүд бид гол үүрэг гүйцэтгэж байна. Бид дэлхийн болон ази номхон далайн нэгдсэн байгууллагаар дамжуулан хэрэгцээтэй мэдээллийг ази номхон далайн бүсийн орнуудын эмэгтэй эрдэмтэд инженерүүдэд түгээн тэдгээрийг дэмжин тэтгэдэг.
 
Ази номхон далайн бүсийн эмэгтэй эрдэмтдийн тавдугаар хурал нь бид бүгдийг уриалан дуудаж, зүрх сэтгэлийг нээн өөрсдийн зорилгодоо хүрэхэд тусална гэдэгт итгэж байна.
 
Бид бүгд Чингис хааны нутаг болох Монгол оронд тухлан уулзана гэдэгт найдаж байна. 

Хүндэтгэсэн,
   


Доктор. Конг-Жоо Лее, Дэлхийн эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн нэгдсэн байгууллагын ерөнхийлөгч

 
 
 
 
 
 


Холбоос

Facebook